Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан нь

Зохиогчид

  • Ц.Цэлмэг НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим , Чимэг-Оюу эмнэлэг Зохиогч
  • Г.Золжаргалан НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Ч.Аззаяа НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Г.Надмидцэрэн НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • М.Эркебулан НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Зохиогч
  • М.Сугармаа НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ажлаас гарах бодол, Үүрэг, Мэргэжлийн удирдлага, Байгууллагын уур амьсгал

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, мэргэжилтнүүдийн тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний ажлын ачаалал их, ажлын байрны стресс өндөр байх зэрэг нь тэдний ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын ажилтнуудын ажлаас гарах бодол ба түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хот, хөдөөгийн ЭМАШТҮ-ний 32 байгууллагын 252 эрүүл мэндийн ажилтан хамрагдсанаас 71.8 хувь нь хөдөө, 28.2 хувь нь Улаанбаатар хотоос, оролцов. Бид судалгаандаа Паркер нарын 2003 онд боловсруулсан байгууллагын уур амьсгалыг үнэлдэг стандарт асуумжийг ашигласан. Мөн үйлчилгээний салбарт ажиллах хүсэл, сонирхол, ажлаасаа гарах тухай бодлыг үнэлдэг стандарт асуумж (Auerbach, 2014)-ийг ашиглан мэдээлэл цуглуулав. Үр дүн: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байгаа бол 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байна. Хөдөө ажиллаж байгаа эмч, эх баригч,бага эмч нарын ажлаас гарах бодол бусад мэргэжлүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын 79.7 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах бодолтой байна. Судалгаанд оролцогчдын 38.5 хувь нь ойрын хугацаанд салбараа орхих бодолтой байгаа бөгөөд хөдөө ажиллаж байгаа эмч нар, харин хотод сувилагч нарын ажлаас гарах бодол өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Байгууллагын уур амьсгалын хувьд үүрэг тодорхойгүй байх, зөрчилдөөнтэй, хэт их үүрэг хүлээх, мэргэжлийн удирдлага сул байх, шударга байдал, дэмжлэг, инновац бага байх зэрэг хүчин зүйлс нь ажлаас гарах бодолтой илүү хамааралтай байгаа нь ажиглагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Золжаргалан, Г.Надмидцэрэн, М.Эркебулан, М.Сугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл