Цэргийн Төв Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаар үйлчлүүлсэн Ковид-19 халдварын дараах хамшинжтэй хүмүүст нойргүйдлийн хүндийн зэргийг судалсан дүн
Түлхүүр үг:
Insomnia prevalence, Insomnia severityХураангуй
Үндэслэл: Дэлхий даяар Ковид-19 халдвараар өвдсөн хүмүүсийн Нойргүйдлийн 10-20%-д ямар нэгэн хам шинж үүссэн бөгөөд тэдгээрийн нэг нь тархалт нойргүйдэл юм.1 Дэлхийн улс орнуудад нойрны эмгэг өргөн тархсан Нойргүйдлийн байдаг. АНУ, БНХАУ, Англи улсад Ковид-19 халдварын дараах хам хүндийн зэрэг шинжтэй хүмүүст цахим судалгаа хийхэд 78.6% нь нойрны хямралд орсон болохыг тогтоосон байна.2 Монголчуудын дунд нойргүйдэл 27.9% байсан төдийгүй 42.2% нь нойрны чанар муу болохыг тэмдэглэсэн байна.3 Гэсэн хэдий ч Ковид-19 халдвараар өвдсөн хүмүүс дунд халдвар авсан давтамжаар нь харьцуулсан судалгаа хийгдээгүй байна. Иймд бид Цэргийн Төв Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаар үйлчлүүлж буй Ковид-19 халдварын дараах хамшинжтэй үйлчлүүлэгчдийн дунд тохиолдох нойргүйдлийн хүндийн зэргийг үнэлэн, Ковид-19 халдвараар өвдсөн давтамжтай нь харьцуулан судлахыг зорьсон. Зорилго: Ковид-19 халдварын дараах хамшинжтэй хүмүүст нойргүйдлийн хүндийн зэргийг үнэлэн, харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвар ашиглан Цэргийн Төв Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаар 2022 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд үйлчлүүлсэн Ковид-19 халдварын дараах хам шинжтэй 100 үйлчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч Морин нарын 1993 онд боловсруулсан Insomnia Severity Index (ISI) нойргүйдлийн хүндийн зэргийн үнэлэх олон улсын стандарт асуумжийг ашиглан судалгааны мэдээллийг цуглуулав. Судалгааны мэдээллийг Дескриптив статистик, one way Anowa тестийг ашиглан Ковид-19 халдвараар өвдсөн давтамжийг нойргүйдлийн хүндийн зэрэгтэй харьцуулан судлав. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдагсдын 61% нь эмэгтэй, дундаж нас 50.0±2.8 жил байв. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдэд нойргүйдэл өндөр хувьтай байсан ба 40%-д нь нойргүйдлийн дунд зэрэг, 55%-д нь эмнэлзүйн хүнд зэргийн нойргүйдэл илэрсэн. Ковид-19 халдвараар судалгаанд оролцогчдын 53.3% 1 удаа, 30% нь 2 удаа, 16.6% нь 3 удаа өвдсөн байсан бөгөөд олон удаа өвдөх нь нойргүйдлийн хүндийн зэргийг статистик ач холбогдолтойгоор нэмэгдүүлж байсан (p<0.001). Дүгнэлт: 1. Бидний судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 95% нь нойргүйдлийн дунд болон хүнд зэргийн түвшинтэй байв. 2. Нойргүйдлийн хүндийн зэрэг нь Ковид-19 халдвараар өвдсөн давтамжаас хамааран ялгаатай байв. Цаашид ковид-19 халдварын дараах нойргүйдлийн хамшинжтэй хүмүүсийг хамруулсан эмнэлзүйн дагаж судалсан судалгааг хийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
