Цус, цусан бүтээгдэхүүнд агуулагдах зарим эрдсийн түвшинг хадгалалтын хугацаатай уялдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Packed red blood cell products, Storage time, Hyperkalemia, HyponatremiaХураангуй
Үндэслэл: Цус, цусан бүтээгдэхүүн анагаах ухааны салбарт хэрэглэгдэж Даршилсан улаан эхэлсэн цагаас түүнд агуулагдах биохимийн нэгдлүүдийн хадгалалтын эсийн бүтээгдэхүүн хугацаанаас хамаарсан өөрчлөлтийн талаар олон улсын судлаачид Хадгалалтын хугацаа ажиглалтын болон эмнэл зүйн туршилт судалгааг хийж, улмаар том Гиперкалиеми цар хүрээтэй хагалгаа, зүрхний нээлттэй мэс засалд орж буй өвчтөнүүд Гипонатриеми болон эрчимт эмчилгээний тасгийн хүнд өвчтөнүүдэд бэлтгэгдээд удаагүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмж гаргасаар ирсэн. Бөөрний хүнд хэлбэрийн эмгэгийн үед калийн бага хэмжээний хэлбэлзэл нь аюулд хүргэхүйц байж болох бөгөөд 1 нэгж улаан эсийн бүтээгдэхүүн хэрэглэхэд калийн түвшин 0.07 ммоль/л–р ихэсдэг гэвэл их хэмжээгээр улаан эсийн бүтээгдэхүүн сэлбэх нь калийн түвшинг огцом нэмэгдүүлдэг ба энэ нь мөн хадгалалтын хугацаатай шууд хамааралтай болохыг судлаачид тогтооосон юм14,16,17. Монгол улсын хувьд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санал зөвлөмжийн дагуу цус, цусан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн түгээх үйл ажиллагааг олон улсын чанар стандартыг баримтлан хэрэгжүүлдэг1,9. Одоогийн байдлаар манай оронд цус, цусан бүтээгдэхүүнд агуулагдах эрдсийн түвшин, хадгалалтын хугацааны хамаарлыг тодорхойлсон судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Цус, цусан бүтээгдэхүүнд агуулагдах зарим эрдсийн түвшинг хадгалалтын хугацаатай харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа агшингийн загвараар, ЦССҮТ-д цусаа хандивласан 20 донороос бэлтгэсэн 130 даршилсан улаан эсийн бүтээгдэхүүнийг +20C - +60C хэмд хадгалж 1, 7, 14, 21, 28, 35, болон 42 дахь хоногтойд нь натри, хлор, калийн түвшинг тодорхойлов. Ингэхдээ АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Лабораторийн шинжилгээг Mindray BS-800M биохимийн бүрэн автомат анализатрын ионселектив электродын аргаар хэмжсэн. Үр дүнг “Stata 14” программыг ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгааны эхний өдрийн натрийн дундаж хэмжээ 144.4±4.4 мЭк/л байсан ба 42 дэх өдөр 113.8±5.8 мЭк/л болж буурсан. Калийн дундаж хэмжээ 1 дэх өдөр 8.3±3.2 мЭк/л байсан ба 42 дэх өдрийн калийн дундаж хэмжээ 50.9±5.4 мЭк/л болж өссөн бол хлорын дундаж хэмжээ 107.9±5.3 мЭк/л байсан нь 42 дэх өдрийн хэмжилтэнд 97.5±2.4 мЭк/л болж тус тус буурсан байгаа нь тодорхойлогдлоо. (p<0.001) Дүгнэлт: 1. Даршилсан улаан эсийн бүтээгдэхүүний калийн дундаж хэмжээ хэвийн үзүүлэлтээс их гарсан. Натри болон хлорын түвшин хэвийн хэмжээнээс бага байсан. 2. Даршилсан улаан эсийн бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа уртсах тусам электролитуудын түвшин өөрчлөгддөг.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цацралт-Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
