Цагаан даль (Rhododendron Adamsii) ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын TLR4-ийн эсийн дотоод дохио дамжилт ба түүний эцсийн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Ч.Онон АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бадмаараг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Хашчулуун АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Чимидцэрэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн төв лаборатори Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • Н.Золмөнх АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн төв лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

Rhododendron Adamsii, RAW264.7, NO, IFNβ, IRF3

Хураангуй

Үндэслэл: Макрофаг нь халдварын эсрэг хариу үзүүлдэг, шархны Rhododendron эдгэрэлт зэрэг эмгэг физиологийн нөхцлийг зохицуулдаг дархлааны Adamsii үндсэн эс юм.1 Үрэвслийн үед макрофаг эс антиген илчлэх, фагоцитоз, RAW264.7 үрэвслийн урьдал цитокин болон өсөлтийн хүчин зүйлсийг ялгаруулах NO чухал үүргийг гүйцэтгэдэг.2 Үрэвсэл нь эзэн биеийг харь эмгэгтөрөгчөөс IFNβ хамгаалах урвал хэдий ч түүний хэт эрчимтэй урвал нь хэсэг газрын IRF3 ба эрхтэн тогтолцооны гэмтлийг нөхцөлдүүлдэг.3 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт анагаах ухааны салбарт тайвшруулах, сэргээх зорилгоор хэрэглэдэг эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд уг ургамлын навч хэсгийг хүч оруулах зорилгоор ашигладаг байна.4 Судлаачид Rh.Adamsii-аас 150 гаруй биоидэвхт нэгдэл илрүүлсэн ба бидний судалгаанд ашигласан 7.46 дугаартай биоидэвхт фракц нь Rh.Adamsii-аас ялган авсан саванждаггүй нэгдлүүдийг метилтертбутил эфир ашиглан, баганан хроматографийн аргаар ялган авсан нэгдэл бөгөөд фриделан хэмээх биоидэвхт нэгдлийг агуулдаг байна.5 Гэвч уг ургамлын макрофаг эсийн дохио дамжилтын эцсийн бүтээгдэхүүнд болон түүний идэвхжилд хэрхэн нөлөөлдөг болох судалгаа хомс байна. Зорилго: Rhododendron Adamsii (Rh.Adamsii)-ийн RAW264.7-ийн эсийн TLR4-ийн дохио дамжилт, түүний эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетийн БиоАнагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.46 дугаартай фракцыг RAW264.7 хулганы макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар тодорхойлсон. Эсийн нитритын гарцад үзүүлэх нөлөөг Грейссийн аргаар, IFNβ-ийн гарцад нөлөөлөх нөлөөг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар, фракцын эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжилд үзүүлэх нөлөөг иммуноблотын аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: 1. 7.46 фракцын 10.0, 1.0 мкг/мл тун эсэд хоргүй байна. 2. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь LPS-аар үйлчилсэн RAW264.7 эсийн нитрит, IFNβ-ийн гарцыг дарангуйлж байна. 3. 7.46 фракцын 10.0 мкг/мл тун нь RAW264.7 эсийн IRF3 дотоод дохио дамжилтын уургийн идэвхжлийг дарангуйлах нөлөө ажиглагдав. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-ийн 7.46 дугаартай фракцын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. (p<0.001) 2. Ургамлын дээрх тун нитрит болон IFNβ-ийн гарцыг дарангуйлж байгаа. (p<0.05) 3. IFNβ-ийн гарцыг дарангуйлах нөлөө нь эсийн IRF3 дохио дамжилтыг дарангуйлж буйтай холбоотой байх боломжтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бадмаараг, С.Чимидцэрэн, О.Эрдэнэзаяа, Н.Золмөнх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл