Хеликобактерийн эрадикаци эмчилгээний үр дүнд Д амин дэмийн нөлөөллийг судлах нь

Зохиогчид

  • Т.Бүтэнбаяр АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • О.Баярмаа УНТЭ, Гастроэнтерологийн төв Зохиогч
  • Н.Баярмаа АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

H.P bacterial infection, serum vitamin D deficiency, Eradication treatment

Хураангуй

Үндэслэл: Хеликобактерийн халдвар (H.Pylori) нь ходоодны архаг H.P нянгийн халдвар үрэвсэл үүсгэхээс гадна ходоодны шарх, ходоодны хатингаршил, Сийвэн дэх Д амин хавдар, ходоодны лимфома үүсгэх шалтгаан болж дэлхий дахинд дэмийн дутагдал төдийгүй манай орны хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод H.P нянгийн халдвар байна. Монгол улсад хеликобактерийн халдвар хүн амын 75.9%-д нь эрадикаци эмчилгээ илэрсэн нь дэлхийн өндөр тархалттай орны тоонд орж байгаа бөгөөд Биж хам шинж дэлхий дахины судалгаанд Монгол улсын 100.000 хүн тутамд 33.1% ходоодны хавдар бүртгэгдэн, дэлхийд хоёрдугаар байранд орж байгаа нь өндөр үзүүлэлт болж байна. Олон улсад сийвэн дэх Д амин дэмийн түвшин бага байхад хеликобактерийн халдвар авах магадлал өндөр, мөн эмчилгээний үр дүн бага болохыг тодорхойлсон олон тооны бүтээлүүд байна. Манай орны хувьд Д амин дэмийн дутагдал, хеликобактерийн халдвар (хүн амын 75.9%) хоорондоо уялдаа хамааралтай эсэх, H.Pylori-ийн халдвартай эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүнд сийвэн дэх Д амин дэмийн түвшин нөлөөлж буйг тодорхойлсон нотолгоонд суурилсан эмнэлзүйн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сийвэн дэх Д амин дэмийн түвшин хеликобактерийн халдвар болон хеликобактерийн халдварын эрадикаци эмчилгээний үр дүнд нөлөөлж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид эмнэл зүйн туршилт судалгааг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаторын тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидээс судалгаанд хамрагдах шалгуур хангасан,асуумжын аргаар сүүлийн 14-21 хоног ходоодны биж хам шинж илэрсэн 1875 насны үйлчлүүлэгчдийг санамсаргүй түүврийн аргаар нийт 100 үйлчлүүлэгчийг хамруулан судалсан. 18-аас дээш насны судалгааны шалгуурт тэнцсэн, хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээ хийлгэж ходоодны идэвхитэй архаг үрэвсэл илэрсэн хүмүүст амьсгалын уреазын сорилоор хеликобактерийн халдварыг баталсан. Хеликобактер халдвар батлагдсан хүмүүст эмийн эмчилгээ эхлэхийн өмнө сийвэн дэх Д амин дэмийн түвшинг тодорхойлсон. Үр дүн: Сийвэн дэхь Д амин дэм хэмжүүлсэн үйлчлүүлэгчдийг Д амин дэмийн түвшин >20нг/мл их буюу хангалттай, <20нг/мл ээс бага буюу дутагдалтай гэж 2 бүлэг болгосон. Тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Тохиолдын бүлэгт (52) сийвэн дэх Д амин дэмийн түвшин <20нг/мл-ээс бага буюу дутагдалтай, H.Pylori (+) үйлчлүүлэгчдэд Н.Pylori халдварын висмутад сууриласан дөрвөлсөн эмчилгээг Д амин дэмтэй хамт, хяналтын бүлэгт (33) сийвэн дэхь Д амин дэмийн түвшин >20нг/мл их буюу хангалттай, H.Pylori (+) үйлчлүүлэгчдэд Н.Рylori халдварын висмутад сууриласан дөрвөлсөн эмчилгээг дангаар хийж харьцуулан судалсан ба хеликобактерийн халдвар устгах дөрвөлсөн эмчилгээ хийж дууссаны дараа 6 долоо хоногийн дараа амьсгалын уреаза тест хийж эмчилгээний үр дүнг үнэлсэн. Судалгаанд 18-75 насны эрэгтэй 44 (51.8%) эмэгтэй 41 (48.2%) нийт 85 оролцогч хамрагдсан. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцсон нийт H.Pylori-ийн халдвартай 85 хүний 61,2% нь сийвэн дэхь Д амин дэмийн дутагдалтай байна. 2. Хеликобактерийн халдвартай Д амин дэмийн дутагдалтай тохиолдлын бүлгийн 52 хүнд хеликобактерийн халдварын эрадикаци эмчилгээг Д амин дэмийн нэмэлт тунтай хамт хийснээр эмчилгээний дараах үр дүнг амьсгалын уреаза сорилоор үнэлж үзэхэд 90,4% нь амжилттай эмчлэгдсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл