Хачигт энцефалитын тархварзүй болон эмнэлзүйн онцлог
Түлхүүр үг:
Tick-borne encephalitis, Epidemiology, Clinics, AntibodyMaio tam ors is cam iamquis inte, Num munclareХураангуй
Үндэслэл: Хачигт энцефалит нь Togaviridae овгийн Flavivirus-аар Хачигт үүсгэгдэж, иксод хачгаар дамжин халдварлаж, ихэвчлэн халууралт, энцефалит хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг байгалийн Тархвар судлал голомтот халдварт өвчин юм. Халдвар агуулсан хачгинд хазуулах Эмнэлзүй болон өвчтэй мал, амьтны түүхий сүү, түүхий, шүүрхий мах зэргээр Эсрэг бие халдвар дамждаг. Манай улс 2003 оноос хачигт энцефалитын хүний өвчлөлийн тохиолдлыг оношилж, эмчилж, бүртгэж эхэлсэн. Хачигт энцефалит нь манай улсын хувьд харьцангуй шинэ, бага судлагдсан халдвар тул тархварзүй, эмнэлзүйн онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Хачигт энцефалитаар өвчлөгсөдийн, эмнэлзүй, тархвар судлалын онцлогийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хачигт энцефалитын голомтот бүс, нутагт оршин суудаг, зорчсон, ажил эрхэлдэг гэсэн өгүүлэмжтэй, I.persulcatus зүйлийн хачигт хазуулсан, хачигт энцефалит өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-аар уг өвчний эсрэг эсрэгбие иммуноглобулин IgM, IgG илэрсэн, 2013-2023 онд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тохиолдлуудыг хамруулсан. Эдгээр тохиолдлуудын тархвар судалгааны хуудас, өвчний түүхээс MICROSOFT EXCEL 2010 программд оруулсан тархвар судлал, эмнэлзүй, ийлдэс судлалын шинжилгээний зарим үр дүнгийн мэдээлэл дээр үндэслэн STATA 12.1 программ дээр дескриптив дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: 20132023 онд ХӨСҮТ-д оношлогдсон хачигт энцефалит өвчний нийт 90 тохиолдлыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсадын 44.4%ийг Улаанбаатар хотын иргэд, 55.6%-ийг 12 аймгаас ХӨСҮТ-д хандаж оношлогдсон иргэд эзэлж байна. Дундаж нас 33±16.8 жил (медиан 30 нас, моод 30 нас, далайц 11 сар ба 81 нас) байна. Нийт тохиолдлуудын 70.7% эрэгтэйчүүд, 37.8% 20-34 насныхан, 22.2%-ийг ажилгүй иргэд эзэлж байна. Судалгаанд хамрагдагсадын I.persulcatus хачигт хазуулсан газарзүйн байршлыг судлахад 75.6% Сэлэнгэ аймгийн 9 суманд, 24.4% Булган, Орхон, Архангай, Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймгийн 12 сум, Улаанбаатар хот орчмын Гоодойн зуслан, Гүнт, Богд ууланд хачигт хазуулсан байна. Нийт тохиолдлуудын 41.1% тавдугаар сард, 30.0% нь зургаадугаар сард I.persulcatus хачгийн идэвхжлийн үед хачигт хазуулж, халдварт өртжээ (p=0.001). Судалгаанд хамрагдсан 90 тохиолдолд эмнэлзүйн хэлбэрийг судлахад 73.3% [95%-ийн ИИ 57.0-74.0] халууралт хэлбэр, 13.3% [95%-ийн ИИ 6.0-19.0] мэнэн-энцефалитын хэлбэр, 7.8% [95%-ийн ИИ 2.0-13.0] мэнэн хэлбэр, 5.6% [95%-ийн ИИ 1.0-10.0] саажсан хэлбэр эзэлж байна. Хачигт энцефалитын аль ч эмнэлзүйн хэлбэрийн үед 38-40оС хэм хүртэл халуурах, толгой хүчтэй өвдөх, ядарч сульдах зовиурууд түгээмэл тохиолдож байна. Эмнэлзүйн хэлбэрээс хамаарч мэдрэлийн тогтолцооны талаас гарах зовиурууд харилцан адилгүй байна. Нууц үеийн дундаж хугацаа 10 хоног (стандарт хазайлт ±4.1), моод 10 хоног, далайц 5:21 хоног, хоёрдугаар квартиль (Q2) 9 хоног байна. Өвчлөгсөдөд хачигт энцефалитын эсрэг эсрэгбие иммуноглобулин M илрэх дундаж хугацаа 10.5 хоног байна. Дүгнэлт: Хачигт энцефалит өвчнөөр эрэгтэйчүүд давамгайлан өвчилж, уг өвчний байгалийн голомт бүхий ойн бүсэд орлого олох зорилгоор хушны самар, жимс, эмийн ургамал түүх, мод бэлтгэх, ажил хөдөлмөр эрхлэх үедээ уг халдварт өртөж байна. Эмнэл зүйн хувьд халууралт хэлбэр зонхилон тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Сэлэнгэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
