Уламжлалтын өвчтний түүхийг оношилгоо, эмчилгээний удирдамжтай харьцуулсан үр дүн (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн жишээ дээр)
Түлхүүр үг:
Traditional medicine, Diagnosis, Treatment, GuidelinesХураангуй
Үндэслэл: Уламжлалтын чиглэлээр улсын хэмжээний төрөлжсөн Уламжлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй Уламжлалт анагаах ухаан, анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэгт суурилж оношилгоо эмчилгээний Оношилгоо удирдамжийн мөрдөлтөд судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмчилгээ УАУТ-ийн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн оношийн нэр төрөл, Удирдамж удирдамжийн хэрэгжилтийн байдлыг судлан тодруулах. Арга, аргачлал: Судалгааг бичиг баримтад тулгуурласан ретроспектив судалгааны загварыг ашигласан. УАУТХЭ-т 2016-2018 онд хэвтэн эмчлүүлэгчийн 300 өвчтний түүхийг санамсаргүй түүвэрлэн онош, эмчилгээг уламжлалтын оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан судласан. Үр дүн: Өвчний түүхэнд илэрсэн үндсэн зургаан өвчний онош 30.0% (95% Cl: 24.9-35.0), цул савын өвчний онош 30.8% (95% Cl: 29.1-32.4), бусад өвчний онош 36.5% (95% Cl: 30.6-42.3)-ийг эзэлж байгаа юм. УАУТХЭ-т хэвтэн эмчлүүлэгчийн нийт 32 зүйл өвчний 15 бүлэг онош байгаа бөгөөд нийт эмчлүүлэгсдийн цагаан судасны өвчин 82 (28.18%) -ы онош хамгийн их тохиолдож байна. Дүгнэлт: Цагаан судасны эмгэгт Сампилноров, Зачун-13, Шингүн-5 эмүүдийг эмийн эмчилгээнд голлон хэрэглэснийг илрүүлэв. Оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд шаардлагатай эмийг 81.2% хүртэл сонгосныг тогтоов. Бариа, зүү, соруул засал эмчилгээг цагаан судасны эмгэгт өндөр хувьтай сонгосон бөгөөд оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд 100%-ийн гүйцэтгэлтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
