Сувилагчийн сувилгааны түүх хөтлөлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Vital signs, Pain, Fluid balance, Physical assessment of patients, DocumentationХураангуй
Үндэслэл: Монгол орны хувьд 2013 оноос өмнө эмчлүүлэгчид хийгдсэн Амин үзүүлэлт сувилахуйн тусламжийг тэмдэглэх албан ёсны сувилгааны түүх Өвдөлт хөтөлдөггүй байсан тухай баримт байна. Финландийн судлаач Kaija S Шингэний баланс нар (2013) онд хийсэн тойм судалгаанд 143 сувилгааны түүх нь стандарт Эмчлүүлэгчийн үг хэллэгтэй байх шаардлагатай төдийгүй өдөр тутмын үйл ажиллагаа биеийн байдлыг болон эмчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг яаж хэрхэн үнэлгээ бичиж үлдээх талаар нэгдсэн ойлголттой байх нь чухал ач холбогдолтойг Бичиг баримт тэмдэглэсэн байна. Судлаач Б.Азжаргал нар (2017) сувилгааны түүхийн үнэлгээг гордоны үзүүлэлтээр бүрэн гүйцэд хэрэгжүүлэх асуудал дунд зэрэг байна гэж үзсэн байна. Түүнчлэн судлаач Д.Ариунаа нар (2013) зүрхний цочмог шигдээстэй үйлчлүүлэгчдийн сувилгааны түүхийг үнэлсэн судалгаандаа зүрхний цочмог шигдээстэй 36 үйлчлүүлэгчдийн 80.5% нь сувилахуйн түүх хөтөлсөн болохыг тодорхойлсон байна. Харин сүүлийн жилүүдэд сувилагчийн сувилгааны түүхийн агуулгыг өөрчилж гаргахын тулд энэхүү судалгааг хийх боллоо. Зорилго: Сувилгааны түүх хөтлөлтөнд судалгаа хийж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар чанарын судалгааны баримт бичгийн аргыг ашиглан УНТЭ, Өмнөговь аймгийн БОЭТ, Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, мэс заслын тасагт хөтлөгдсөн 120 сувилгааны түүх нийт сувилагчийн хөтөлсөн 4 баримтанд дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээ хийхдээ ЭМ-ийн сайдын 2019 оны 611 тоот тушаалаар батлагдсан сувилгааны түүх хөтлөх зааварт үндэслэн 33 асуулт бүхий үнэлгээний хуудас боловсруулан хийсэн болно. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын сувилгааны түүх үнэлсэн судалгааны мэдээлэлд нийгмийн судалгааны статистик боловсруулалтын “SPSS-22” программ ашиглан боловсруулалтыг хийв. Үр дүн: Сувилгааны түүх хөтлөлтөд сувилагч дундажаар дотрын тасаг 22.9 минут мэс заслын тасаг 25.4 минут зарцуулдаг байна. Сувилгааны түүх хөтлөлтийг баримтын аргаар судлахад эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хуудсыг хөтлөөгүй 70% (84) (p=0.0001), эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх үзүүлэлтүүдийг бүрэн ойлгож, бөглөж чадаагүй 32.5% (39) (p=0.0001) бөгөөд эмнэлэг хооронд ялгаатай байна. Сувилгааны түүх хөтлөлтийг эмнэлгээр нь авч үзэхэд эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хуудсыг дутуу ба хөтлөөгүй УНТЭ 15% (6), Сүхбаатар аймгийн НЭ 100% (20), Ховд аймгийн БОЭТ 100% (20), Өмнөговь аймгийн БОЭТ 100% (20), Төв аймгийн НЭ 90% (18), (p=0.0001), эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх үзүүлэлтүүдийг дутуу ба бөглөж чадаагүй Сүхбаатар аймгийн НЭ 55% (11), Ховд аймгийн БОЭТ 60% (12), Өмнөговь аймгийн БОЭТ 45% (9), Төв аймгийн НЭ 35% (7), (p=0.0001) байв. Сонгомлоор хэрэглэх өвдөлт, шингэний баланс хянах хуудасны хөтлөлт хийгээгүй ба дутуу хийсэн 64.2% (77) (p=0.0001) аймаг тус бүрээр авч үзвэл Сүхбаатар аймгийн НЭ 100.0% (20), Ховд аймгийн БОЭТ 100% (20), Өмнөговь аймгийн БОЭТ 95.0% (19), Төв аймгийн НЭ 90.0% (18), (p=0.0001) байв. Дүгнэлт: Сувилгааны түүх хөтлөлтийг эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хуудсыг ихэнхидээ хөтлөөгүй, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх үзүүлэлтүүдийг бүрэн ойлгож, бөглөж чадаагүй, өвдөлт, шингэний баланс хянах хуудасны хөтлөлт хийгээгүй ба дутуу хийсэн бөгөөд эмнэлэг хооронд ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
