Липосомд суурилуулсан антибиотикийн нянгийн өсөлт дарангуйлах бага тунг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Нанопартикал, Эмийн бодис зөөвөрлөх, Ванкомицин, MRSAХураангуй
Үндэслэл: Антибиотикт тэсвэртэй, нянгийн шалтгаантай халдварууд нь хүн төрөлхтний хувьд аль хэдийн ноцтойгоор тавигдаж байгаа асуудал бөгөөд 2050 он гэхэд нас баралтын бусад бүх шалтгааныг гүйцэх магадлал өндөр гэж тэмдэглэгдсэн байна. Арьсны халдварын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA) юм. Энэ нь олон эмэнд тэсвэртэй тул эмчилгээ нь улам төвөгтөө болж байгааг судлаачид онцолсон байна. Нянгийн тэсвэржилт нь хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин болон эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эмчилгээ, оношилгоонд нанотехнологийг ашиглах үндэс 40 гаруй жилийн өмнөөс тавигдаж, улмаар нано эмчилгээ, оношилгооны хэрэглээнд ашиглах боломж улам бүр нэмэгдсээр байна. Уламжлалт эмийн эмчилгээ нь эмийг аль болох бага тунгаар физиологийн эд, эсийг сонгон үйлчилдэг бөгөөд бусад эрхтэн тогтолцоонд гаж нөлөө үзүүлж, гэмтээдэг сул талтай. Тиймээс дэлхийн олон лабораториуд липосомыг эсийн гадаргуу, биомембраны олон шинж чанарыг төлөөлүүлсэн загвар систем болгон судалгаандаа амжилттай хэрэглэж байна. Зорилго: Липосомд суурилуулсан антибиотикийн гадаад бүтцийг тодорхойлж, нянгийн өсөлт дарангуйлах идэвхийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг туршилт судалгааны эмнэлзүйн туршилтын загвараар хийж гүйцэтгэсэн. Липосомын үндсэн түүхий эд болох фосфатидилхолинийг (лецитин) өндөгний шараас ялгасан. Үечлэн ууршуулах замаар фосфолипидийн нимгэн үеийг үүсгэн, антибиотикийг хөлдөөх-гэсгээх аргыг ашиглан суурилуулсан. Липосомд суурилуулсан антибиотикийн нянгийн өсөлт дарангуйлах хамгийн бага тунг (MIC)-ийг бичил шингэрүүлгийн аргаар стандарт омог ашиглан тодорхойлсон. Үр дүн: Өндөгний шараас ялгаж авсан фосфатидилхолиний гарц 37.9%-тай тодорхойлогдлоо. Нимгэн үеийн хроматограммаар фосфолипид бүхий фракцийн тархалтын фактор (Rf) нь 0.39 байна. Липосомд суурилуулсан ванкомициний нянгийн эсрэг нөлөө нь in vitro туршилтын үр дүнгээс харахад липосомд суурилуулсан ванкомицин нь чөлөөт ванкомицинээс илүү үр дүнтэй болох нь ажиглагдлаа. Дүгнэлт: Өндөгний шараас ялгасан лецитиний гарц 37.9% байлаа. Электрон микроскопт липосомын үүсэлт цайвраар дүрслэгдсэн хэсгүүд, электрон нягт сийрэг байдалтай тодорхойлогдсон нь липосом үүссэн болохыг баталж байна. Липосомд суурилуулсан ванкомиицин нь MRSA-ийн халдварын эмчилгээнд үр дүнтэй болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
