Их сургуульд суралцаж байгаа эрэгтэй оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны уртыг шашин шүтлэгтэй холбон судалсан дүн

Зохиогчид

  • Б.Хэнчбиш АШУҮИС, НЭМС, НЭМНУА Зохиогч
  • Д.Амарсайхан АШУҮИС, НЭМС,УСАУ Зохиогч
  • Б.Намуунцэцэг АШУҮИС, ОХУГ Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, ОХУГ Зохиогч

Түлхүүр үг:

Хуруу, Гар, Оюутан, Их сургууль, Шашин

Хураангуй

Үндэслэл: Гарын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) нь ургийн хөгжлийн харьцангуй нарийн үе дэх тестостерон ба эстрогений концентрацийн харьцангуй үзүүлэлт болдог бөгөөд зан төлөв болон хувийн шинж чанаруудтай холбоотой гэж үздэг. Зорилго: Их сургуульд суралцаж буй эрэгтэй оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны уртыг шашин шүтлэгтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын их сургуулийн 265 эрэгтэй оюутнуудыг хамруулсан. Хурууны уртыг сканнердсан зургуудаас авч ImageJ 1.53 K(NIH) программ ашиглан хэмжсэн. Үр дүн: Судалгаанд нийт 265 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 20.5±1.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын хамгийн залуу оюутнууд (n=40) нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)ийн оюутнууд байсан бөгөөд дундаж нас 19.8±1.3 жил, хамгийн ахмад нь (n=18) дундаж нас 21.6±1.5 жил Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль ҮБХИС-ийн оюутнууд байв. Оюутнуудын 45.66% (n=121) шүтлэггүй, буддын шашин шүтдэггүй 25.28% (n=67), исламын шашин шүтдэг 13.21% (n=35), бөө мөргөл 10.19% (n=27) болон бусад 5.66% (n=15) эзэлж байсан ба судалгаанд хамрагдсагсдын шашны хувьд хоёр болон дөрөвдүгээр хурууны харьцаа (2D:4D) ихээхэн ялгаатай байв. Судалгаанд хамрагдсагсдын зүүн гарын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) нь шашин шүтлэгтэй харьцангүй уялдаатай гарсны дүнд исламын шашинтай оюутнуудын хоёр болон дөрөвдүгээр хурууны урт (2D:4D) шашин шүтлэгтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Гарын хурууны хоёр ба дөрөвдүгээр хурууны уртын (2D:4D) харьцаа нь исламын шашинтай оюутнуудын шашин шүтлэгтэй холбоотой болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан, Ж.Мядагмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл