Нойр хулжих өвчний шинжийн талаар сурвалж, тайлбар бүтээлүүдээс харьцуулж тодруулсан нь

Зохиогчид

  • Ц.Ёндон АШУҮИС. Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • С.Сээсрэгдорж АШУҮИС. Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Qiheliga АШУҮИС. Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Монгол анагаах, Нойр хулжих, Шинж, Өвчин

Хураангуй

Үндэслэл: Нойр хулжих эмгэгийн талаар уламжлалт анагаах ухааны сурвалж, тайлбар, мэргэдийн бүтээлүүдээс харьцуулан судлах нь нойргүйдлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, шинэ гарц гаргалгааг эрэлхийлэх онол хэрэглээний ач холбогдолтой байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд нойр хулжих эмгэгийн талаар бичигдсэнийг харьцуулан судалж ялгаатай байдлыг тодруулах. Арга, аргачлал: Харьцуулан жиших болон сэдвээр бүлэглэх аргуудыг ашиглан судалгааг хийлээ. Үр дүн: Нойр хулжих эмгэгийн талаар анх “Анагаах ухааны дөрвөн үндэс” (8-р зууны дунд үе)-ийн 16 өвчний үесийн ангиллын 35 өвчинд илрэхээр цэгцтэй дэлгэрэнгүй бичсэн нь цааш уламжлагдаж мэргэдийн бүтээлээр баяжиж давхардалгүйгээр 50 өвчний үед нойр хулжих шинж тэмдэг илрэхээр заасан нь уламжлалт анагаах ухааны онол ёсоор нойр хулжих нь биеэ даасан өвчин бус ямар нэг өвчинд давхар илэрдэг шинж болохыг тодорхой заасан нь цаад язгуур шалтгаан болж байгаа өвчнийг зөв оношилж эмчлэх нь нойргүйдлийг хам байдлаар анагаах мөн чанартай болохыг илэрхийлж байна. Түүнчлэн судалгааны эх хэрэглэгдэхүүнээс авч үзвэл нойр хулжих шинжийг тодорхой зэрэглэлд ангилж авч үзэх боломжтой байгаа төдийгүй огт нойргүй болох шинжтэй хамааралтай өвчнүүдийн ихэнх нь шарын хурц бэлгэ чанараар, нойр сэрэгших, нойр багасах шинжтэй хамааралтай өвчнүүд ямар нэгэн байдлаар хийтэй хавсарч түүний хийн хөнгөн, хөлбөрөнги бэлгэ чанараар илэрч байна. Нойр хулжих болон түүнтэй хамгийн олон давтамжтай хавсарч илэрч байгаа шинжүүд нь хийн хөнгөн, хөлбөрөнги, шарын халуун, хурц бэлгэ чанараар дийлэнх олонх нь дамжиж илэрч байгаа төдийгүй тархинд орших язгуурын амь баригч, зүрхэнд орших түгээмэл гүйгч хий, элгэнд орших өнгө урвуулагч, зүрхэнд орших бүтээгч шарын урвалттай холбоотой байна. Дүгнэлт: Монгол анагаах ухааны онол, эмнэлзүйн ёсоор нойр хулжих шинж илэрдэг өвчнүүдийг ялгавартай оношилж тухайн хүний нас, биеийн төрөлх өвөрмөц чанартай холбон цаг улирал, идээ ундаа, явдал мөрийн нөхцөлүүдтэй уялдуулан эмчлэхэд нойр хулжих эмгэг хам байдлаар анагаагдах боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл