Neisseria gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилтийг судалсан дүн

Зохиогчид

  • Ч.Жадамба АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • О.Мөнхзаяа ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн алба Зохиогч
  • Ц.Уранцэцэг ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн алба Зохиогч
  • С.Идэржавхлан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Т.Мөнгөнзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Агарзандан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • З.Амарбаясгалан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Заг хүйтэн, N.gonorrhoeae, Aнтибиотик тэсвэржилт

Хураангуй

Үндэслэл: Заг хүйтэн өвчин нь дэлхий дахинд хамгийн өргөн тархсан бэлгийн замаар дамждаг халдварт өвчин бөгөөд жилд дунджаар 78 сая тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Сүүлийн жилүүдэд нейссерий гонококкийн антибиотик тэсвэржилтийн асуудал судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг үндэслэн эмчилгээнд хэрэглэх эхний эм, эмчилгээний стандартыг тогтмол шинэчлэх нь уг өвчнийг үр дүнтэй эмчлэх үндэс болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлох шаардлага тулгараад байна. Зорилго: Neisseria gonorrhoeae антибиотик тэсвэржилтийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ХӨСҮ-ний төвийн ДОХ, БЗДХын Тандалт судалгааны албаны “Улаан тууз” эмнэлгийг түшиглэн БЗДХ-ын тодруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нян судлалын шинжилгээ хийлгэсэн 1345 үйлчлүүлэгчдийг хамруулан, АШУҮИСийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурал (2018/3-17)-аар ёс зүйн зөвшөөрөл авч, наацын болон өсгөврийн аргаар N. gonorrhoeae-ийн халдварыг илрүүлж, антибиотик тэсвэржилтийг дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 10.8% нь N.gonorrhoeae-ийн халдвартай байв. Харин өсгөвөрлөх шинжилгээгээр нийт 81 сорьцод N.gonorrhoeae-ийн колон ургасан. Эдгээр 81 өсгөврийг Грамын будгаар будах, оксидазын сорил болон API NH оношлуураар нүүрс ус задлах ферментийн идэвхийг тодорхойлон ялган дүйлт хийж, баталгаажуулав. N.gonorrhoeae-ийн 81 өсгөвөрт антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон боловч бүх антибиотикийг зэрэг шалгаж үзсэн 75 өсгөвөр байлаа. Тиймээс N.gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг 75 өсгөвөрт дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлоход пенициллинд 45 (60%), ципрофлоксацинд 62 (83%), офлоксацинд 61 (81%), тетрациклинд 28 (37%) нь тэсвэртэй харин цефтриаксон, спектиномицин 100% мэдрэг байв. Дүгнэлт: N.gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилт цефтриаксон, спектиномицинд 100% мэдрэг байсан бол тетрациклинд хамгийн бага буюу 37% нь тэсвэртэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Идэржавхлан, М.Бүрнээ, Т.Мөнгөнзаяа, Б.Агарзандан, З.Амарбаясгалан, Д.Тэмүүлэн, Н.Гиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл