COVID-19-ийн Pfizer/BioNTech вакцины дараах эсрэгбиеийн түвшинг дархлааны суурь эмгэгтэй хүмүүст судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Номин-Эрдэнэ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бүрэнжаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС Зохиогч
  • Ж.Даваалхам ХӨСҮТ, ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны алба Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

S-RBD IgG antibody, Enzyme-linked Immunosorbent assay

Хураангуй

Үндэслэл: Халдварт өвчнийг, тухайлбал Coronavirus Disease 2019 S-RBD IgG эсрэгбие (СOVID-19) цар тахлын тархалтыг зогсоох, хяналтанд оруулах хамгийн Фермент холбоот үр дүнтэй арга нь өвөрмөц дархлаажуулалт юм.1 Монгол улс 2021 эсрэгбиеийн урвал оны 08 дугаар сарын 16-ны байдлаар насанд хүрсэн хүн амын 62.7%Дархлаа дутмагшил ийг COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунгаар дархлаажуулсан тухай баримт байна.2,3 Мөн 2023 оны 03 дугаар сарын 16-ны байдлаар 5,688,144 тун вакцин хийгдсэн талаар тэмдэглэсэн байна.4 СOVID-19ийн эсрэг нийтийг хамарсан вакцинжуулалтын дараах дархлаа тогтсон байдлыг үнэлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг арга нь ийлдсийн өвөрмөц эсрэгбиеийн агууламжийг тодорхойлох юм. COVID-19-ийн өвчлөлөөр хүндрэх эрсдэл нь дагалдах суурь өвчтэй хүмүүст илүү их байгаа нь судалгаагаар батлагдсан.5 Энэ эрсдлийг харгалзан аутоиммуны өвчин (АИӨ)-ий улмаас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн, хорт хавдрын улмаас хими, туяа эмчилгээ хийлгэсэн хүмүүс, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвартай бүлэг хүн амыг COVID-19 Pfizer-BioNTech вакцинаар дархлаажуулсан. Зорилго: COVID-19-ийн Pfizer-BioNTech вакцины бүрэн тунд хамрагдсан, суурь өвчлөлийн байдлаараа ялгаатай бүлгийн S-RBD өвөрмөц эсрэгбиеийн түвшинг харьцуулан судлах. Зорилт: 1. Дархлаа дарангуйлагдсан ба дархлаа дутмагшилтай бүлэг хүн амд вакцины дараах S-RBD IgG эсрэгбие үүсэлтийг харьцуулан шинжлэх. 2. Вакцины дараах S-RBD IgG эсрэгбиеийн түвшинг нэмэлт тунтай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа хавдрын хими эмчилгээ хийлгэсэн, АИӨ-ий улмаас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн, ХДХВ-ийн халдвартай гэсэн гурван бүлэг хүн амыг хамруулж вакцины 2 тунгийн дараах 21-28 хоног, 12-18 сарын дараа цуглуулсан цусны шинжлэгдэхүүнд Anti-SARS-CoV-2 S-RBD (receptor binding domain-RBD) IgG өвөрмөц эсрэгбиеийн түвшинг харьцуулан судлав. S-RBD IgG эсрэгбиеийг 3 бүлгийн нийт 168 хүнд Anti-SARS-CoV-2 S-RBD protein Human IgG (Proteintech®, USA) оношлуурыг ашиглан фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар шинжлэв. Нийт 168 хүнээс 75 нь Pfizer/BioNTech вакцины нэмэлт тунг хийлгэсэн, 93 нь нэмэлт тун хийлгээгүй байв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын S-RBD IgG эсрэгбиеийн концентраци вакцины өмнө 0.12±0.08 ng/mL (CI95:0.02-0.21) байсан бол 2 тунгийн дараах 21-28 хоногт 176.9±58.9 ng/mL (CI95:167.9-185.8), 12-18 сарын дараа 201.6±61.1 ng/mL (CI95: 192.3-210.9) тус тус тодорхойлогдов. S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хүйс ба дархлаа хямралт бүлэг хооронд статистикийн үнэн магадтай ялгаатай (р<0.0001), харин насны бүлгээс хамаарах ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Вакцинжуулалтын дараа 21-28 хоногт үүссэн IgG эсрэгбиеийн концентраци хавдартай бүлэгт хамгийн өндөр тодорхойлогдож, энэ байдал нь 12-18 дах сард мөн адил ажиглагдав (р<0.0001). Харин ХДХВ-ийн халдвартай буюу дархлаа дутмагшилтай бүлэгт S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хамгийн бага тодорхойлогдов (р<0.0001). Вакцины дараах S-RBD IgG эсрэгбиеийн түвшинг сэргээгч тунтай холбон судлах зорилтын хүрээнд АИӨ-тэй 37, хавдартай 8, ХДХВ-ийн халдвартай 30 нийт 75 хүнийг хамруулав. Вакцины 2 тунгийн дараах 21-28 хоногт үүссэн S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хавдартай бүлэгт хамгийн өндөр байсан нь 3 тунгийн дараа 12-18 сард мөн адил ажиглагдав (р<0.009). Вакцины 3 тунгийн дараа 12-18 сард ХДХВ-ийн халдвартай буюу дархлаа дутмагшилтай бүлэгт S-RBD IgG эсрэгбиеийн концентраци хамгийн бага тодорхойлогдов (р<0.009). Эсрэгбиеийн агууламж 12-18 сарын дараа гурван бүлэгт аль алинд нь 21-28 хоногт хэмжсэнээс өндөр (р<0.009) тодорхойлогдсоныг вакцины нэмэлт тунгийн нөлөөгөөр үүссэн эсрэгбие удаан хугацаанд хадгалагдаж байна гэж үзэж байна. Дүгнэлт: 1. Вакцины нөлөөгөөр үүссэн эсрэгбиеийн хэмжээ нь хүйс ба дархлаа хямралт эмгэгийн байдлаас хамаарч статистикийн үнэн магадтай хэлбэлзэж байна. 2. Дархлаа дарангуйлагдсан ба дархлаа дутмагшилтай бүлэг хүн амд эсрэгбиеийн агууламж нэмэлт тунгийн нөлөөгөөр жигд нэмэгдэж, өндөр концентрацитай хадгалагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бүрэнжаргал, Г.Батбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл