Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В вирусийн эсрэг дархлаажилтыг судалсан дүн

Зохиогчид

  • Н.Наранзул АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Н.Хүрэлбаатар АШУҮИС Зохиогч
  • Б.Бурмаажав Ач Анагаах Ухааны Их Сургууль Зохиогч
  • Г.Сарангуа Халдварт өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • О.Баатархүү АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эмнэлгийн ажилтан, Bируст архаг хепатит, Дархлаажилт

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд (ЭМА) нь ажил мэргэжлээс шалтгаалан вируст хепатитийн халдварт өртөх эрсдэлтэй. Судалгаагаар ЭМА-уудын дунд HBsAg(+) 0.1-8.1%, anti-HBc(+) 6.2-73.4%, antiHCV(+) 0.1%-9.7% тус тус тохиолдож байгаа бөгөөд судалгааны оролцогчдын нас, тухайн улс орны ХВВ-ийн тархалт, ЭМА-уудад чиглэсэн сэргийлэлтийн стратеги зэргээс хамааран ялгаатайг тогтоосон. Эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд хепатитийн В вирус (ХВВ)-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах, ХВВ-ийн эсрэг биеийн түвшинг тогтоосноор вакцины дархлаа тогтоц буюу хамгаалах чадамж, нэмэлт тунг хийх эсэхийг тодорхойлох ач холбогдолтой. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В, Дельта вирусийн халдварын тархалт, хепатитийн В вирусийн эсрэг дархлаа тогтоцыг судлан тогтоох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар, олон үет шаталсан түүврээр Улаанбаатар хот болон 5 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас 1135 эрүүл мэндийн ажилтныг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа болон цусны сорьцонд HBsAg, anti-HDV, anti-HBc, anti-HBs үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын аргаар шинжилж, үр дүнг SPSS-23 программ ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 4.7% (53/1135)-д нь HBsAg эерэг, 7.8% (88/1135) нь халдваргүй, дархлаагүй, 53.8% (611/1135) нь халдварын дараах дархлаатай, 33.7% (382/1135) нь вакцины дараах дархлаатай байна. HBsAg эерэг илэрсэн оролцогчдын 22.64% (12/53)-д нь anti-HDV эерэг тодорхойлогдсон. Вакцины дараах дархлаатай оролцогчдын эсрэг биеийн (anti-HBs) титрийг үзэхэд 57.6% (220/382)-д нь 100-999.99 IU/ml хангалттай буюу хамгаалах чадамжтай, 32.2% нь 10-99.9IU/ml сул эерэг, 8.1% нь 0-9.9 IU/ml буюу хангалтгүй, дундаж утга 176.80 [140.26-221.70] IU/ml тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1.Судалгаанд оролцогчдын ЭМА-ын дунд ХВВ 4.7% тархалттай, ХВВ-тай оролцогчдын 22.64% хепатитийн дельта вирүс хавсарсан халдвартай. 2. ХВВ-ийн эсрэг халдварын дараах дархлаа тогтсон эрүүл мэндийн ажилтнуудын эзлэх хувь нас, ажилласан жил нэмэгдэх тутам нэмэгдэж байсан бол вакцины дараах дархлаа тогтоц нас буурах тутам статистик магадлал нэмэгдэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 33.7% вакцины дараах дархлаатай, 59.7%-д нь anti-HBs титр >100IU/ml байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Хүрэлбаатар, О.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл