Монгол анагаах ухааны илж нухлах заслаар ууц сүүжний үений эмгэгээс үүссэн нурууны архаг өвдөлтийг эмчилсэн үр дүн
Түлхүүр үг:
Sacroiliac joint syndrome, Chronic low back pain, Mongolian traditional medicine, Massage therapyХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн хөгжлийг даган Ууц сүүжний үений хүмүүсийн ажил, амьдрал, өдөр тутмын хэв маяг өөрчлөгдсөнөөс эмгэг шалтгалан удаан хугацаагаар сууж ажиллах эсвэл машин жолоодсоноос Нурууны архаг хөдөлгөөний хомсдол үүсч, үүнээс шалтгаалан ууц нурууны архаг өвдөлт өвдөлт хүн амын дунд жилээс жилд ихсэж байна. Ууц сүүжний үений Монгол анагаах эмгэг (Derangement of sacroiliac joint)-ээс үүссэн нурууны өвдөлт ухаан нийт өвдөлтийн 22%-ийг эзэлдэг бөгөөд өвчтөнд сууж босох, дээш Илж нухлах засал харж хэвтэхэд зовиуртай, сүүж рүү дамжсан өвдөлт мэдрэгддэгээрээ онцлогтой гэж судуулгачид тэмдэглсэн байна. Эмчилгээнд стероидын бус үрэвслийн эсрэг эм уулгах, стероид тарих эсвэл физик эмчилгээ, хөдөлгөөн заслын эмчилгээг санал болгодог ба Монгол анагаах ухааны илж нухлах заслаар эмчилж үр дүнг тооцсон судалгаа хийгдээгүй байгаа нь энэх судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны илж нухлах заслаар ууц сүүжний үений эмгэгээс үүссэн нурууны архаг өвдөлтийг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийг түшиглэн, санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар ууц сүүжний үений эмгэг оноштой, нурууны архаг өвдөлттэй 18-65 насны, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, 70 үйлчлүүлэгчийг хамруулан тус бүр илж нухлах бариа заслаар 7 удаагийн эмчилгээ хийв. Эмчилгээний бүлгийн 35 хүнд МАУ-ны илж нухлах бариа заслын арга, хяналтын бүлгийн 35 хүнд TENS-ээр эмчилж үр дүнг нурууны архаг өвдөлтийн JOA асуумж, VAS асуумж судалгааны хуудсыг ашиглан тооцов. Үр дүн: Эмчилгээний бүлгийн дундаж нас 43.89±10.49 жил, хяналтын бүлгийн дундаж нас 42.14±8.92 жил байсан ба хоёр бүлгийн хооронд нас, хүйсний хувьд статистик ялгаагүй байв (p>0.05). Эмчилгээний бүлгийн болон хяналтын бүлгийн хүмүүсийн ууц сүүжний үений архаг өвдөлтийг JOA асуумж, өвдөлтийн VAS асуумжаар эмчилгээний өмнө, хойно үнэлэхэд статитистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Эмчилгээний өмнө 2 бүлгийн JOA, VAS асуумжаар статистик ялгаа байгаагүй ба (p>0.05) эмчилгээний дараа бүлэг хоорондох ялгаа статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05) буюу МАУ-ны илж нухлах заслын аргаар эмчилсэн бүлэгт өвдөлт илүү намдсан байлаа. Монгол анагаах ухааны зөөлөн заслын нэг болох илж нухлах заслаар ууц сүүжний үений эмгэгээс үүссэн нурууны архаг өвдөлтийг эмчлэхэд инвазив бус аргаар өвдөлт намдаан, эмнэлзүйн шинж тэмдгийг багасган, амьдралын чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй байна. Дүгнэлт: Монгол анагаах ухааны зөөлөн заслын нэг болох илж нухлах заслаар ууц сүүжний үений эмгэгээс үүссэн нурууны архаг өвдөлтийг эмчлэхэд инвазив бус аргаар өвдөлт намдаан, эмнэлзүйн шинж тэмдгийг багасган, амьдралын чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
