Бүдүүн гэдэсний хорт хавдрын бай эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээний өөрчлөлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Учрал АШУҮИС, АУС, Хавдар судлалын тэнхим , Хавдар Судлалын үндэсний төв Зохиогч
  • Х.Ариунаа Хавдар Судлалын үндэсний төв Зохиогч
  • М.Адилсайхан Монгол-Япон сургалтын эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Бевацизумаб, Хими эмчилгээ, Судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл, Нейтропени

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад 2021 оны байдлаар хүн амын хорт хавдрын өвчлөлийн VI байрыг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар эзэлж байгаа бөгөөд жил бүр 250 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа талаар баримт байна1. Бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдрын үндсэн эмчилгээний арга нь хими эмчилгээ юм. Монгол хүмүүст бай эмчилгээний гол төлөөлөгч болох бевацизумаб эмийг хими эмчилгээтэй хавсран хэрэглэх үед гаж нөлөөний нийтлэг шалгуур үзүүлэлт (CTCAE)-ийг ашиглан тооцсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдартай өвчтөнд бевацизумаб эмийг хэрэглэсэн үед цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илэрсэн өөрчлөлтийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдартай өвчтөнүүдийн өвчний түүх, цусны дэлгэрэнгүй шинжилгээг ашиглан эмнэлзүйн тохиолдол-хяналтын судалгааны загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамрагдагсадыг А бүлэг: FOLFIRI схемээр эмчилгээ хийлгэсэ, Б бүлэг: Бевацизумаб + FOLFIRI схемээр эмчилгээ хийлгэсэн бүлгүүдэд хувааж судалгааны үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд оролцогчдод цус багадалтыг гаж нөлөөний нийтлэг шалгуур үзүүлэлт (CTCAE)-ийг ашиглан үнэлэхэд судалгааны А ба Б бүлэгт I зэргийн цус багадалт 36.67% ба 27.42%, II зэргийн цус багадалт 1.67% ба 4.84%, III ба IV зэргийн цус багадалт зөвхөн Б бүлэгт 0.01% ба 3.23% (RR=0.83, 95% CI=0.64-1.08, p=0.17) тус тус илэрсэн багаа нь тодорхойлогдлоо. Судалгааны бүлгүүдийн хооронд тромбоцитопени ба нейтропени нь Б бүлэгт өндөр буюу статистикийн хувьд ач холбогдолтой (RR=1.21, 95%, CI=1.10-1.46, p=0.000) байлаа. Судалгаанд оролцогчдод хүнд зэргийн буюу III зэргийн тромбоцитопениг CTCAE шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд А ба Б бүлэгт 5% ба 11.29%, IV зэргийн тромбоцитопени 1.67% ба 6.45% тус тус илэрсэн. III зэргийн нейтропени А ба Б бүлэгт 3.33% ба 8.06%, IV зэргийн нейтропени 1.67% ба 12.90% тус тус тодорхойлогдсон. Дүгнэлт: 1. Бидний судалгаанд иринотекан ба флюроурацилд суурилсан стандарт хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдэд хөнгөн зэргийн анеми, тромбоцитопени, нейтропени илэрч байна. 2. Бай эмчилгээ болох бевацизумабыг хими эмчилгээтэй хавсруулан хэрэглэх нь дан FOLFIRI схемийн эмчилгээтэй харьцуулахад хүнд зэргийн анеми, нейтропени болон тромбоцитопени үүсгэх нь харьцангуй өндөр тохиолдож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Адилсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл