Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний үе дэх фиброзын зэргийг тогтоох инвазив бус зарим аргуудыг харьцуулан судласан дүн
Түлхүүр үг:
Elastography, Hepatic steatosis, Fibrosis, Non-alcoholicХураангуй
Үндэслэл: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) (ICDЭластографи 10: K-76.0)-д архины бус шалтгаант элэг өөхжилт (NAFLD) болон Элэгний өөхжилт архины бус шалтгаант элэгний өөхжилтөт үрэвсэл (NASH) хамаардаг. Фиброз Элэгний эсэд өөхжилт үүссэнээс 10-15 жилийн дараа элгэнд фиброз, Архины бус цирроз, элэгний эсийн өмөн (HCC) зэрэг хүндрэл явагддаг. Уг өвчний тархалт дэлхий дахинд дунджаар 25.4%, Өмнөд Америкт 30.45%, Африкт 13.48% тархалттай бол Азид 30% хүртэл тохиолдож байна. Элэгний эластографийн шинжилгээ нь инвазив бус, үйлчлүүлэгчдэд зовуурь бөгөөд элэгний эс дэх өөхөн хуримтлал, фиброзын зэргийг өндөр нарийвчлалтайгаар үнэлэх боломжтой шинжилгээний арга юм. Сүүлийн жилүүдэд АБШЭӨӨ-ний оношилгоо, элэгний фиброзын үнэлгээг төрөл бүрийн инвазив бус аргууд ашиглан хийж байна. Тухайлбал: Аспартат аминотрансфераза (АсАТ) болон аланин аминотрансфераза (АлАТ) ферментийн харьцаа, FIB-4 оноо, ба AсАТ ба тромбоцит эсийн харьцааны индекс (APRI) зэрэг маркеруудыг ашиглан фиброзын зэргийг үнэлж байна. АБШЭӨӨ-тэй үйлчлүүлэгчийг хянахад инвазив бус, хямд өртөгтэй, хүрэлцээ сайтай шинжилгээний арга байх нь олон талын ач холбогдолтой. Зорилго: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тогтоох инвазив бус оношилогооны зарим аргуудыг харьцууулан судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан зөвшөөрлийг авсан ба 2023 оны 10 дугаар сарын 15-аас 2023 оны 11 дугаар сарын 15-ны хооронд Бугат хотын Анагаах Ухааны Их Сургуулийн II харьяа эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, насанд хүрсэн, лаборатори болон багажийн шинжилгээгээр элэг өөхлөлт оношлогдсон нийт 201 оролцогчийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгааны бүх оролцогчдод элэгний эластографийн (FibroScan 502) шинжилгээ хийж элэг өөхлөлт, фиброзыг үнэлсэн. Архины шалтгаант элэгний өөхлөлт болон АБШЭӨӨ-ийг Архи согтууруулах ундааны хэрэглээ, архидалтыг бууруулах үндэсний хүрээлэнгээс гаргасан AUDIT тест ашиглан ялган оношилгоо хийсэн. Статистик боловсруулалтыг Microsoft Exсel, SPSS 20 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд 18-76 насны 201 хүн хамрагдсан ба дундаж нас 47±11 жил байв. Үүнээс эрэгтэй 117 (58.2%), эмэгтэй 84 (41.8%) оролцогчид хамрагдсан. Эластографийн шинжилгээгээр фиброзын зэргээр нь ангилж үзвэл F0 зэрэгтэй 24 (12%), F1 зэрэгтэй 22 (11%), F2 зэрэгтэй 61 (30%), F3 зэрэгтэй 20 (10%), F4 зэрэгтэй 74 (37%) оролцогчид байв. Фиброзын зэргийг (F3 ба F4) тогтооход аспартат аминтрансфераза (АсАТ)/ тромбоцит эсийн харьцааны индекс (APRI), Фиброз-4 оноо (FIB-4) ба аспартат аминтрансфераза (АсАТ)/Аланин аминтрансфераза (АлАТ)-ийн харьцаа зэрэг аргуудыг ашиглан ROC муруйг байгуулахад FIB-4 онооны өвөрмөц болон мэдрэг чанар бусад аргуудтай харьцуулахад өндөр байв. FIB-4 онооны оновчтой захын утга нь 1.337 буюу мэдрэг чанар 79.8%, өвөрмөц чанар 38.3% тус тус байлаа. Дүгнэлт: АБШЭӨӨ-ний үе дэх элэгний фиброзын зэргийг тооцоолоход FIB4 оноог ашиглах боломжтой болохыг тогтоолоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
