Авагддаг шүдэлбэрийн холголтын шалбархайг ургамлын гаралтай бэлдмэлээр эмчилсэн дүн
Түлхүүр үг:
Denture, Oral mucosa, Excoriation, PreparationХураангуй
Үндэслэл: Нүүр амны согог заслын эмчилгээ нь авагддаг шүдэлбэрийн Шүдэлбэр аманд тааруулснаар зогсдоггүй. Шүдэлбэрт дасан зохицох явцыг хянах, Амны салст давтан үзлэг хийж шүдэлбэрт хэвшүүлэх, амны болон шүдэлбэрийн Шалбархай эрүүл ахуйг хянах байдлаар тулгуур шүд ба зөөлөн эдийн эрүүл Бэлдмэл мэндийг хангадаг. Шүдэлбэрийн суурь амны салстыг механикаар үрж гэмтээх, дарах, гадаргууд нь тогтсон бичил биетний өнгөр амны салстыг үрэвсүүлэх шалтгаан болдог учир авагддаг шүдэлбэр зүүдэг хүмүүст шүдэлбэрийн эрүүл ахуйг сахих, зөв зүүж эдлэх аргыг эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг талаар судлаачидын бүтээлд дурьдагдсан байдаг. Авагддаг шүдэлбэрийн хатуу хуванцар суурь шүдэлбэрийн суурийн доорх салстыг механикаар шахах ба үрэх байдлаар богино хугацааны гистологийн өөрчлөлтөөс зовуурилах хэмжээний холголт буюу шалбархай үүсгэдэг. Шалбархай нь шинэ шүдэлбэрийг аманд суулгаснаас хойш 24-48 цагийн дараа хамгийн түгээмэл илэрдэг. Шалбархай үүсэх үндсэн шалтгаан нь шүдэлбэрийн суурийн хил хязгаар уртдах эсвэл хоршилт тэнцвэржээгүй байдалтай холбоотой байдаг. Амны салстын үрэвслийн эмчилгээнд HiOra-SG ургамлын гаралтай гелийг амны салстад үүссэн шалбархайн эмчилгээнд салстын хаван ба өвдөлтийг бууруулахад үр дүнтэй байсан. Бид авагддаг шүдэлбэр зүүсний дараа үүсэх шалбархайн эдгэрэлтэд ургамлын гаралтай бэлдмэлүүд хэрэглэж эдгэрэлтийн хугацааг богиносгох боломжийг судалж үзэх нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Авагддаг шүдэлбэрийн холголтын шалбархайд ургамлын гаралтай бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг эмнэл зүйн туршилт судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн НАСТЭ-ийн НАСЗ-ын тасагт авагддаг шүдэлбэр хийлгэсэн 60 үйлчлүүлэгчдийн авагддаг шүдэлбэрийн холголтын гаралтай шалбархайг HiOra-SG болон чацарганы тос эмчилгээнд хэрэглэж зовуурь, шалбархайн хэмжээг 7 удаагийн ирэлтээр хэмжиж судлав. Үр дүн: HiOra-SG хэрэглэсэн бүлгийн үйлчлүүлэгчдийн зовуурь чацарганы тос хэрэглэсэн бүлгийн үйлчлүүлэгчдийн зовуурьтай харьцуулахад, эмчилгээний хоёр дахь өдөрт 1.4 дахин, гурав дахь өдөрт 1.6 дахин, дөрөв дөхь өдөрт 1.9 дахин, 5 дахь өдөрт 2.7 дахин бага байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Эмчилгээний дараах 7 дахь өдрийн байдлаар судалгааны бүлгүүд үйлчлүүлэгчид зовуурьгүй болсон байна. Амны хөндийд үүссэн шалбархайн хэмжээ эхний өдөр хоёр бүлэгт дунджаар 0.6 см хэмжээтэй байсан бөгөөд эмчилгээний дөрөв дөхь өдөрт HiOra-SG хэрэглэсэн бүлгийн үйлчлүүлэгчдийн амны хөндийн шалбархайн хэмжээ 0.21 см, чацарганы тосны хэрэглэсэн бүлгийн үйлчлүүлэгчдийн амны хөндийн шалбархайн хэмжээ 0.26 см болсон байсан нь тус тус тодорхойлогдлоо. Эмчилгээний сүүлийн өдөр HiOra-SG бүлгийн үйлчлүүлэгчдийн шалбархай хэмжээ 0 см болсон, чацарганы тос хэрэглэсэн бүлгийн үйлчлүүлэгчдийн шалбархайн хэмжээ 0.05 см болж тус тус тодорхойлогдлоо. Шалбархайн хэмжээ болон эдгэрэлтийн хугацааг авагддаг шүдэлбэрийн төрлөөр харьцуулахад цутгамал шүдэлбэр зүүсний дараа үүссэн холголтын шалбархайн эдгэрэлтийн хугацаа богино байсан нь тогтоодлоо. Түүнчлэн тамхи татах нь холголтын шалбархайн эдгэрэлтэд сөрөг нөлөөтэй болох нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Авагддаг шүдэлбэрийн холголтын гаралтай шалбархайн эмчилгээнд HiOra-SG гель нь бусад бэлдмэлээс илүү үр дүнтэй байгаа нь цаашид дахин судлах шаардлагатайг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Сапаар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
