Д аминдэмийн шүдний тулгуур эдийн эмчилгээнд нөлөөлөх байдлыг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Түүшин яс, Буйл, Мета-анализ, Холекальциферол, ЭргокальциферолХураангуй
Үндэслэл: Шүдний тулгуур эд (ШТЭ) гэдэг нь шүдийг тулан тогтоож байдаг нэгдмэл үйл ажиллагаатай цогц эд юм. Тулгуур эдийн хүнд хэлбэрийн эмгэг нь шүд хөдөлгөөнд орж сулран, унахад хүргэдэг. ШТЭийн эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг ба Д аминдэм болон ШТЭ хоорондоо хамааралтай байгааг судлаачид мэдээлсэн. Гэвч ШТЭийн байдалд Д аминдэмийн нөлөөллийг үнэлсэн Мета-анализ судалгаа цөөн байна. Зорилго: ШТЭ-ийн байдалд Д аминдэмийн нөлөөллийг Мета-анализ судалгааны загвараар тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны аргачлалыг Кохране номын сан (Cochrane library)-ийн удирдамж, олон улсын судлаачдын хамтран хөгжүүлсэн “Preferred Reporting Items for Systematic Reviews and Meta-analysis” PRISMA-2020 загварын дагуу боловсруулан Мета-анализ судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл боловсруулалтад Endnote 20.2.1, Stata 16.0, RevMan 5.4 программыг ашигласан. Үр дүн: Нийт 32 судалгаанаас Д аминдэмтэй эмнэл зүйн холбоосын түвшинг (ЭХТ) холбосон (n=5), буйлнаас цус гарах байдлыг (БЦГБ) хамааруулсан (n=2) буюу нийт 7 судалгааг Мета-анализын арга ашиглан үнэлэв. Хяналтын бүлэгтэй харьцуулахад Д аминдэм хэрэглэсэн бүлэгт ЭХТ болон БЦГБ үзүүлэлтүүд тус бүр буурсан байв. ЭХТ үзүүлэлт нь (Z=3.38, p<0.00001), стандартчилагдсан дундаж ялгаа -2.86 (95%CI) байлаа. Харин БЦГБ үзүүлэлтийн стандартчилагдсан дундаж ялгаа -7.70 (95%CI) байсан бол ерөнхий нөлөө нь (Z=1.89, р<0.00001) буюу статистикийн өндөр ач холбогдолтой үр дүнтэй байв. Дүгнэлт: Д аминдэм нь түүшин яс болон буйлны эмгэг үзүүлэлтүүдийг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Оюунхишиг, П.Оюун-Энх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
