In vitro орчин дах үр хөврөлийн хөгжил болон фолликулын шингэн дэх өөх тосны үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь

Зохиогчид

  • Т.Тэлмэн АШУҮИС , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Ч.Оргилболд RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Н.Баасандамба RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Х.Дөлгөөн RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Д.Золбоо RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Л.Үнэнцацрал RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Г.Ариунаа RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Б.Номундарь АШУҮИС , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС Зохиогч
  • Э.Одхүү АШУҮИС , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • О.Зэсэмдорж АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Бластоцист, Холестерин, Өндгөн эс, Кломифен цитрат, Нормозоосперми

Хураангуй

Үндэслэл: Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд нөлөөлдөг томоохон хүчин зүйлийн нэг нь фолликулын хөгжил юм. Фолликулын шингэний найрлага, түүний физиологийн үүрэг, оролцоог зөв таньж мэдэх нь өндгөн эсийн боловсролт болон фолликулын хөгжлийн онолын суурь ойлголтыг бий болгож улмаар үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Зорилго: Фолликулын шингэн дэх холестерины агууламж болон үр хөврөлийн хөгжлийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2020-2022 оны хооронд “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төвд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн, өвчний олон улсын 10 дугаар ангиллаар 97.1 оноштой, өндгөвчийг кломифен цитратаар сэдээсэн, эрэгтэй нь нормозоосперми оноштой нийт 30 эмэгтэйг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг фолликулын шингэн дэх холестерины түвшингээр дунджаас их болон бага гэсэн 2 бүлэг болгон ангилж бүлэг хооронд өндгөн эсийн боловсролт, үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт болон бластоцистын зэргийг харьцуулан судалсан. Бластоцистыг “Kato Ladies Clinic”-ийн ангиллаар үнэлсэн бөгөөд сайн болон сул гэсэн 2 бүлэг болгон ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 38±4.4 жил бөгөөд нийт 30 мөчлөгийн 74 өндгөн эс соруулж авснаас МII өндгөн эс 81.1% (n=60), MI өндгөн эс 2.7% (n=2), GV 6.7% (n=5), degenerated буюу задарсан эс 9.4% (n=7) тус тус байв. Нийт 63 эсэд үр тогтоолт хийснээс 30 өндгөн эсэд уламжлалт аргаар, 33 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийсэн бөгөөд бүлэг хооронд үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p утга >0.05). Харин холестерины түвшин их бүлэг (66.7%, n=10) дэх сайн бластоцистын хувь нь холестерины түвшин бага бүлэгтэй (12.5%, n=1) харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв (p утга <0.01). Дүгнэлт: Фолликулын шингэн дэх холестерины түвшин их байх нь үнэлгээ тааруу бластоцист (С,D,E зэрэглэл) үүсэх эрсдлийг 14.0 дахин ихэсгэж байна [OR= 14.0, 95% CI: 1.329-147.429, p<0.05].

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол, О.Зэсэмдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл