Эрүүл болон чихрийн шижинтэй хүмүүст цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Су-Яа (Su-Ya) АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Н.Мөнх-Учрал АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Одгэрэл АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • А.Отгонбат АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ЦДШ-ний нэмэлт үзүүлэлт, Чихрийн шижин, Гликемийн хяналт

Хураангуй

Үндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооны 2021 оны тоон үзүүлэлтэд тэмдэглэснээр дэлхийн хэмжээнд 20-79 насны 537 сая хүн чихрийн шижин (ЧШ) өвчнөөр өвчилсөн бөгөөд 206 сая хүн нь Номхон далайн баруун эргийн бүс нутагт бүртгэгджээ. Уг үзүүлэлт нь 2030 онд 238 сая, 2045 онд 260 сая болж өсөх төлөвтэй байгааг дурьдсан байна. Монгол улсад ЧШ өвчний тархалт 1999 онд нийт хүн амын 3.2%-ийг эзэлж байсан бол 2020 онд 8.3% болжээ. Сүүлийн үед ЧШ өвчний хяналт, судасны хүндрэлийн оношилгоонд гематологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байна. Цусан дахь глюкозын түвшин тогтмол өндөр байх нь гемоглобин, улаан эс, ялтас эсийн тоо болон бүтцэд нөлөөлж, гемоглобин глюкозжих шалтгаан болдог байна. Зорилго: ЧШ хэвшинж 2 оноштой болон эрүүл хүмүүсийн цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн нийт 156 хүн хамруулж, тохиолдлын бүлэгт ЧШ хэвшинж 2 оноштой 78, хяналтын бүлэгт эрүүл 78 хүнийг хамруулав. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний (ЦДШ) үзүүлэлтийг “Sysmex-XN2000” бүрэн автомат анализатораар хэмжив. Үр дүн: Тохиолдлын болон хяналтын бүлэг хооронд ЦДШ-ний үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлэгт улаан эс (5.13±0.43 vs 4.87±0.41, p<0.001), гемоглобины (14.6±1.7 vs. 14.2±1.0, p=0.04) их, RDW-улаан эсийн тархалтын өргөн (39.6±3.0 vs. 40.7±2.4, p=0.007) ба MCV-улаан эсийн дундаж эзлэхүүн (83.9±4.4 vs 85.5±4.6, p=0.014) хяналтын бүлгээс бага тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлгийг гликемийн хяналт сайн, муу бүлэгт ангилан судлахад хяналт муу бүлэгт RDW (38.8±2.6 vs. 41.5±3.3, p<0.001), MCV (83.2±3.9 vs. 85.7±5.3, p=0.013) бага илэрлээ. Дүгнэлт: 1. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулахад цусны улаан эсийн тоо, гемоглобин ихсэж, улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн багассан байна. 2. Гликемийн хяналтын үнэлгээнд цусны улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Мөнх-Учрал, Б.Оюунтөгс, А.Отгонбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл