Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Инбридинг коэффицент Удамшлын өвчин АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Молекул биологи-Удам зүйн тэнхим АШУҮИС, Гистологийн тэнхим АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим АШУҮИС, Мэдрэл судлалын тэнхимХураангуй
Үндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх, З.Хишигсүрэн, Д.Мягмарцэрэн, Б.Дамдиндорж, Н.Хүрэлбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
