Тамхины хэрэглээний түвшинг Шизофренитэй эмчлүүлэгчдийн дунд тодорхойлж түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлстэй уялдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Шизофрени, Тамхи, Тамхины хэрэглээ, Сэтгэцийн эмгэгХураангуй
Үндэслэл: Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадалтай никотин хэмээх бодис агуулдаг.5 Тамхинд 5000 гаруй төрлийн химийн хорт бодис агуулагддаг бөгөөд үүний 250 орчим нь хорт хавдрын 60, хавдрын бус 48 төрлийн өвчнийг үүсгэдэг.6 Тамхи нь хэрэглэгчдийнхээ тал хувийг устгадаг бөгөөд ДЭМБ-ын тооцооллоор жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээний эмгэгээр, 1.2 сая хүн дам тамхидалтын улмаас, ам насаа алддаг байна.7 Олон улсад шизофренитэй эмчлүүлэгчдийн тамхины хэрэглээтэй холбоотой судалгаа олон байдаг ч манай улсад одоогоор уг сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн тамхины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар 2023-03-02 хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үзүүлэлтүүдийг Microsoft Word, Microsoft Excel программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18–79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас хүйсийн хувьд 48.8% (n=102) эрэгтэй, 51.2% (n=107) эмэгтэй байв. Тамхи хэрэглэдэг шизофренитэй эмчлүүлэгчдийн 57.9% (n=121) нь тамхины хэрэглээтэй, 42.1% (n=88) нь тамхины хэрэглээгүй байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Тамхины нийт хэрэглээг хүн ам зүйн ерөнхий үзүүлэлттэй харьцуулаж үзэхэд нас (p=0.230), харъяалал (p=0.261), боловсрол (p=0.292), гэрлэсэн эсэх (p=0.553), гэртээ хэн хэнтэйгээ хамт амьдардаг эсэх (p=0.896), хаана амьдардаг эсэх (p=0.896), ажил эрхлэлтийн байдал (p=0.702), удам (p=0.942) зэрэг үзүүлэлт нь статистикийн хувьд (p=0) ач холбогдолгүй байсан бол хүйс (p=0.002) нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Тамхи хэрэглэдэг эмчлүүлэгчдийн 36% (n=44) нь бүрэн дунд боловсролтой, 74% (n=90) нь ганц бие, 84% (n=102) нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон, 34% (n=42) нь орон сууцанд, 33% (n=41) нь хашаа байшинд амьдардаг зэрэг үзүүлэлтүүд нь ихэнхи хувийг эзэлж байсан бол тамхи татаж эхэлсэн дундаж нас нь 22.9±10.4 жил, тамхи татсан хугацаа нь 19.9±12.3 жил байсан бөгөөд хоногт татдаг нийт тамхины тоо 16±14 ширхэгийн хооронд байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тамхи хэрэглэдэг шизофренитэй эмчлүүлэгчдийн никотины хамаарлын түвшин 30.5% нь маш бага, 19.8% нь бага зэрэг, 11.5% дунд зэрэг, 24.7% хамаарал ихтэй, 13.2% маш өндөр хамааралтай байна. Ихэвчлэн хэрэглэдэг тамхи нь их түвшний хортой байсан ба энэ нь хоногт хэрэглэх тамхины ширхэг болон никотины хамааралтай холбоотой байна. Тамхи татахад нөлөөлж буй хүчин зүйлс нь эцгийн тамхины хэрэглээ, мөн уг өвчнөөр өвчилснөөс хойш тамхи их хэрэглэж байгаа нь бусдыг даган дуурайж хэрэглэсэнтэй холбоотой байж болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
