Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн B вирүсийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлсэн дүнгээс

Зохиогчид

  • Ш.Шатар АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Н.Солонго АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Ш.Оюу-Эрдэнэ АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • О.Дашпагам ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

Тавт вакцин Хамралт Хүүхэд Бүрэн тун Хепатит АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим АШУҮИС, НЭМС ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Цахим шуудан: davaalkham@mnums.edu.mn, Утас: 99378099

Хураангуй

Үндэслэл: Монгол улс нь хепатитийн В вирүсийн эсрэг вакцин нэвтрээд гучаад жил болж байгаа ч хепатитийн В вирүсийн халдварын өндөр тархалттай орон байсаар байна. Нярайн вакцинжуулалт, ялангуяа төрсний дараа 24 цагийн дотор хепатитийн В вирүсийн эсрэг вакциныг хийснээр ХВВ-ийн халдвараас 90.0%-95.0% урьдчилан сэргийлж, мөн дараалсан 2 тунг хийсний дараа ХВВ-ийн халдвар дамжилтыг бууруулдаг байна. Иймд Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн В вирүсийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх зорилт тавьж судалгааг хийсэн. Зорилго: Монгол улсын 0-9 насны хүүхдийн хепатитийн В вирүст хепатитийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар Монгол орны газарзүйн бүсчлэлийн дагуу 0-9 насны 5300 хүүхдийг санамсаргүйгээр сонгон, хепатитийн В вирүсийн эсрэг дархлаажуулалтын мэдээллийг хүүхэд бүрийн эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр) болон асран хамгаалагчаас цуглуулж, вакцины төрөл, тун, хамрагдсан хугацааг бүртгэсэн. SPSS 26.0 программ ашиглан боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Хүүхдүүдийн хепатитийн В вирүсийн эсрэг вакцинд хотод оршин суудаг хүүхдийн 94.9% нь, хөдөөд амьдардаг хүүхдийн 90.3% нь тухайн вакциныг хийлгэсэн байна. ХВВийн эсрэг вакцины төрсний дараа 24 цагийн дотор хийдэг тунг хот (98.6%) болон хөдөө (97.5%)–д харьцангуй өндөр хувьтайгаар хугацаандаа хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан эрэгтэй хүүхдийн 75.5%, эмэгтэй хүүхдийн 76.9% нь хепатитийн В вирүсийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Мөн тавт вакцины бүрэн тунд хамрагдсан хувь нь тухайн хүүхдийн нас нэмэгдэх тусам вакцинд хамралтын хувь буурч байгаа нь ажиглагдсан. Тавт вакцины бүрэн тунгийн хамралт нь улсын мэдээ тайлантай харьцуулахад зөрүү их байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: ХВВ-ийн эсрэг вакцины 24 цагийн тунгийн хамралт өндөр (хотод 98.6%, хөдөөд 97.5%) байгаа хэдий ч тавт вакцины бүрэн тунгийн хамралт хангалтгүй, улсын мэдээлэгдсэн түвшингээс доогуур байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Шатар, Х.Сэр-Од, Ш.Оюу-Эрдэнэ, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл