Гуурсан хоолойн багтраа үүсгэсэн хулганы цитокиний хэмжээнд Ран Агар-8 жорын үзүүлсэн нөлөө
Түлхүүр үг:
Уламжлалт эм, Ран агар-8, Цитокин, БагтрааХураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид бичигдсэн амьсгал амаргүй болох өвчний шинж тэмдгүүд нь гуурсан хоолойн багтраа өвчнийхтэй төсөөтэй байдаг. Ран агар-8 жорыг хий цусны хямралаас болсон ханиалга, амьсгал амаргүй болох өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн. Зорилго: Овалбуминаар гуурсан хоолойн багтраа (ГХБ) үүсгэсэн хулганы цитокиний хэмжээнд ран агар-8 жорын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: BALB/c хулганад овалбуминаар ГХБ-ны загварыг үүсгэсэн. Ран агар-8 жорыг 500, 1000, 2000 мг/кг тунгаар өдөр бүр, нийт 28 хоногийн турш хулганад уулгасан. Цусны ийлдэсний интерлейкин (IL)-4, IL-6, IL-10, IL-17A, хавдар үхжилийн хүчин зүйл [tumor necrosis factor (TNF)]-α зэргийн агууламжийг фермент холбоот урвалын аргаар тодорхойлсон. Хулганы уушгины эд дэх IL-6, IL-10, IL-17А, зэргийн мРНХ-ийн хэмжээг бодит хугацааны полимеразын гинжин урвалаар тодорхойлов. Үр дүн: Ран агар-8 жор овалбумин тариулсан хулганы цусан дах IL-17A, IL-4, IL-6, TNF-α зэрэг цитокиний хэмжээг тунгийн хамааралтайгаар бууруулж (p<0.05), IL-10-ын хэмжээг мөн тунгийн хамааралтайгаар нэмэгдүүлсэн (p<0.05). Ран агар-8 жор овалбуминий нөлөөгөөр ихэссэн уушгины эдийн IL-6, IL-17А зэрэг цитокиний мРНХ-ийн хэмжээг бууруулж (p<0.05), IL-10-ын мРНХ-ийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлсэн (p<0.05). Дүгнэлт: Ран агар-8 жор овалбуминаар ГХБ үүсгэсэн хулганы IL-17A, IL-4, IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокиний идэвхийг бууруулж, үрэвслийн эсрэг цитокин IL10-ын хэмжээг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
