АШУҮИС-ийн олон мэргэжилтний боловсролын судалгааны асуумжийн психометрийн үзүүлэлт
Түлхүүр үг:
Психометрийн тест, Хүний их эмч, Сувилагч, Хөдөлгөөн засалч, Эм зүйч, Эх баригчХураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тохирсон чанартай тусламж, үйлчилгээг шаардаж байгаа өнөө үед олон мэргэжилтний багаар суралцах, үүнийгээ ажлын талбарт хэрэгжүүлэн ажиллах нь чухал байна.1,2,9,11 Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний онцлогт тохирсон олон мэргэжилтний багаар суралцах, ажиллах хандлагыг үнэлэх стандарт асуумжийг Монгол хэл рүү хөрвүүлэх, психометрийн шинж чанарыг тодорхойлох шаардлагатай байна. Асуумжийн найдвартай болон хүчин төгөлдөр байдал, тэдгээрийн стандарт үнэлгээ нь тусламж үйлчилгээ болон үр дүн хоёрын хоорондын хамаарлыг илтгэхээс гадна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэт нотолгоо болдог. Зорилго: АШУҮИС-ийн оюутнуудын олон мэргэжилтний багаар суралцах хандлагыг үнэлэх асуумжийн хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны нэг агшингийн загвараар явуулав. Судалгааны тоон мэдээлэлд нийгмийн судалгааны статистик боловсруулалтын SPSS-21.0 программыг ашиглан дүн шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Асуумжуудын найдвартай байдлын хувьд mATHCTS асуумж нь 0.87, RIPLS асуумж нь 0.89 гэсэн оноог харуулсан (Хүснэгт 2). Найдвартай байдлын оноо нь ≥0.7 байх юм бол найдвартай байдлын хүлээн зөвшөөрөгдөх түвшнийг илтгэнэ гэж зөвшөөрдөг6. Дүгнэлт: mATHCTS болон RIPLS-ийн Монгол хувилбарын Олон мэргэжилтний боловсролын хэрэглүүр бүхий 29 асуулттай 2 асуумж нь хангалттай психометрийн шинж чанарыг харуулсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганцацрал, Ц.Басбиш, Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
