Хоншоорын саатсан үүдэн шүдийг мэс заслын аргаар авах эмнэл зүйн тохиолдол
Түлхүүр үг:
Шүд саатах, Нүүр амны мэс засал, Нүүр амны гажиг засал, Нөхөн сэргээх, Гоо сайханХураангуй
Хоншоорын төвийн үүдэн шүд нь гоо сайхан, үйл зүй, хоршилт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд сүүлийн жилүүдэд сүүн шүд унаснаас хойш урт хугацаанд байнгын шүд шүдлэхгүй байх эмнэл зүйн тохиолдол бүртгэгдэж байна. Үүдэн шүд саатах нь эрүүний агт араа шүд, хоншоорын соёо шүд саатахтай харьцуулахад бага тохиолддог. Үйлчлүүлэгч А. 23 настай /эрэгтэй анх эмнэлэгт нүүр амны гажиг заслын эмчилгээ хийлгэх зорилгоор хандсан. Хоншоорын төвийн үүдэн шүд буюу 1.1р шүд ургаагүй, сүүн шүд өөрийн жамаар унасан өгүүлэмжтэй. Үүдэн шүд байхгүй тул өөртөө итгэлтэй хүнтэй ярилцаж чаддаггүй. Эмчилгээ, оношилгооны зорилгоор ЭРҮҮ-ХОНШООРЫН дэлгэмэл рентген зураг (OPG) авч үзэхэд 1.1р шүд хамрын таславчны дор хөндлөн чиглэлд саатсан байсан. Авсан арга хэмжээ: Нүүр амны гажиг заслын эмчийн гаргасан оношын дагуу мэс заслын аргаар уг шүдийг авч гажиг заслын эмчилгээг цаашид үргэлжлүүлэх эмчилгээний төлөвлөгөө гаргасан. Дүгнэлт: Буруу байрлалтай саатсан үүдэн шүд нь эмчлэхэд төвөгтэй бөгөөд өвчтөнд гоо сайханы зовуурь түгээмэл илэрдэг тул эмчилгээний төлөвлөгөөг олон мэргэжлийн эмч нар хамтран гаргах шаардлагатай. Мэс заслын аргаар саатсан шүдийг авснаар гажиг заслын эмчилгээг үр дүнтэй хийж өвчтөний гоо сайхан, үйлийг бүрэн сэргээх боломжийг олгож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энх-Орчлон
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
