Адууны ходоодны гуур хүнд халдварласан тохиолдол

Зохиогчид

  • Г.Ууганбаяр ХӨСҮТ, Мэс заслын тасаг Зохиогч
  • Ц.Болдбаатар ХӨСҮТ, Мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Батсүх ХӨСҮТ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч
  • О.Мөнхзаяа ХӨСҮТ, Шимэгч судлалын лаборатори Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • С.Ганзориг АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Г.Дарамбазар АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Т.Мөнгөнзаяа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • З.Амарбаясгалан АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Агарзандан АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Даваажаргал АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Адууны гуурын авгалдай, Myiasis, Авгалдайн нүүдэллэлт

Хураангуй

Удиртгал: Миазис (Myiasis) гэдэг нь үе хөлтний хүрээ (Arthropoda), шавжны анги (Insects), хос далавчтан (Diptera)-ы багт хамаарагдах зарим зүйлийн ялааны авгалдайн халдвараас үүсэх өвчин юм. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт жилд дунджаар 2-3 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авдаг байна. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Ө.А 12 настай, эрэгтэй, зуны амралтаараа Дорноговь аймагт хөдөө мал маллаж, өвөө эмээдээ тусалж байгаад ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандсан. Өвчний түүх: 2022.08.24-нд шанааны баруун талаар зураасан мөр үүсч, загатнаж, улайж эхэлсэн ба зураасан мөр хоногтоо 6-8 мм нэмэгдэж байсан. Өөр шинж тэмдэг илрээгүй. Ялган оношилгоо: Манай орон мал аж ахуй эрхэлдэгтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог нь Hypoderma bovis болон Gasterophilus intestinalis юм. Мөн дугариг хорхойн ангийн төлөөлөгч Ancylostoma braziliense болон Ancylostoma caninum-аас ялган оношилох шаардлагатай. Дүгнэлт: Gasterophilus intestinalis-ийн авгалдай хүний арьсыг нэвтэрч, могой хэлбэрээр нүүдэллэн зураас үүсгэсэн (myiasis linearis) байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ууганбаяр, Д.Тэмүүлэн, Г.Дарамбазар, М.Бүрнээ, Т.Мөнгөнзаяа, З.Амарбаясгалан, Б.Агарзандан, Н.Гиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол