Хүн, амьтанд хэрэглэх эмийн тунг хувиргах энгийн аргачлалын тойм
Түлхүүр үг:
Equivalent dose, no observable adverse effect level, Maximum recommended starting dose, Extrapolation, SimulationХураангуй
Үндэслэл: Сүүлийн үед дотоод, гадаадын судлаачдын нэг сэдэвт бүтээлд хүн ба амьтанд туршилтанд хэрэглэж буй эмийн тун, хэмжээг харилцан адилгүй аргачлалаар тооцож байгаа нь харагдаж байна. Мөн манай оронд уламжлалт эм, эмийн ургамалын туршилт судалгаа ихээр хийгдэх болсон. Эмийн эмчилгээнд эмийг аюулгүй, үр дүнтэй хэрэглэх нь нэн чухал юм. Арга, аргачлал: Эмийн эхний тунг тооцоолох өөр өөр аргуудын тойм болгон эхний тунг тооцоолохтой холбоотой судалгааны өгүүлэлүүдийг сонгосон. Үр дүн: Судалгаануудын үр дүнгээс үзэхэд фармакокинетикийн удирдамжийн арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бөгөөд дараа нь хүчин зүйлд харьцуулсан тунг хэрэглэдэг. Зөвхөн биеийн (мг/кг) жинд үндэслэн тунг нэмэгдүүлэх тухай нийтлэг ойлголт нь зөв хандлага биш гэдгийг онцлох нь зүйтэй. Хүн, амьтны төрөл зүйлийн биохими, бодисын солилцооны үйл ажиллагааны системүүд харилцан адилгүй байх нь фармакокинетикийн үзүүлэлтийн өөрчлөлттэй холбоотой шалтгаан байдаг. Дүгнэлт: Тунг сонгох дөрвөн хэсгээс бүрдсэн үзэл баримтлалын хүрээг тайлбарлаж, in vitro болон амьтны мэдээллийг хүмүүст экстраполяцид ашиглаж болох аргыг тоймлов. Олон боломжит аргууд байдаг бөгөөд ганц «зөв» сонголт байдаггүй. Арга зүй үргэлжлэн хөгжин, физиологид суурилсан эмийн кинетикийн (ФСЭК) загварчлал эсвэл тоон системийн фармакологи зэрэг нарийн загварчлал, симуляцийн аргуудын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нарантунгалаг, Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
