15-24 насны залуусын согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг, хандлагыг судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Батчимэг АШУШИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • М.Ундрам АШУШИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Ц.Энх-Оюун АШУҮИС, НЭМС, Эпидемологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хорт зуршил, Стандарт уулт, Эрсдэлт зан үйл, Өсвөр үе

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2021 онд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архины хэрэглээ хамгийн өндөр байгаа нь Европын бүс, Америкийн бүс нутаг, Номхон далайн баруун хэсэгт байсан байна. Африкийн хөндлөн огтлолын судалгаагаар Өмнөд Африкт насанд хүрэгсдэд ногдох архины хэрэглээ дэлхийн бусад бүс нутгаас хамгийн өндөр байна.Түүнчлэн архины эрсдэлтэй хэв маяг нь 15-24 наснаас эхэлж насанд хүрсэн хойноо үргэлжилдэг байна. Зорилго: 15-24 насныхны согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг хандлагыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын болон 4 бүсийг хамруулсан ЕБС, их дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн 1002 оюутан залуусыг санамсаргүй түүврийн аргаар сонгож тэдгээрийн согтууруулах ундааны хэрэглээ, түүнтэй холбоотой мэдлэг, хандлагыг судлах тодорхойлох зорилготой уялдуулан судалгааг сургуульд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM Statistics компанийн SPSS стастик үр дүнгийн боловсруулалтын 26.0 хувилбар дээр хийж гүйцэтгэв.Судалгааны арга аргачлалыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 01 сарын 20 ны өдрийн 2023/3-01 тоот хурлаар хэлэлцүүлж судалгаа эхлэх зөвшөөрлийг авсан. Үр дүн: Судалгааны үр дүнд нийт оюутан залуусын 86,2% (n=872) нь согтууруулах ундаа хэрэглээ эрсдэл багатай, 12.8% (n=130) нь согтууруулах ундааны хэрэглээ эрсдэл өндөр байгаа нь тодорхойлогдов. Согтууруулах ундааны мэдлэгийн талаар үнэлсэн асуултанд нийт судалгаанд оролцогсдын 15,9% (n=160) нь муу, 50,6% нь (n=508) нь дунд, 33,1% (n=334) нь хангалттай мэдлэгтэй байна. Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий мэдлэгийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Дүгнэлт: Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. (P>0.05). Согтууруулах ундааны хандлага нь найзууд шаардсан учраас уудаг, үдэшлэг дээр хөгжилтэй байхад тусалдаг, нийгэмшихэд тусалдаг зэрэг шалтгаанууд нь согтууруулах ундааны хэрэглээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. (p<0.05)

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Энх-Оюун

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл