Этүгэн их сургуулийн оутны сэтгэл түгшилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Эрүүл мэнд, Сэтгэл түгшилт, СтрессХураангуй
Үндэслэл: 21 дүгээр зуунд бүх нийтээр эрүүл байх, түүнд хувь хүний эрүүл мэнддээ тавих хяналт, чадварыг нэмэгдүүлэх улмаар хувь хүн, олон нийтийн оролцоонд түшиглэн явуулахыг ДЭМБ-ын бодлогын баримтын гол чиглэл болгож байна. Манайд оюутны сэтгэл түгшилтийн болон зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадварын түвшинд нөлөөлж байгаа хүчин зүйлийг шугаман регрессийн шинжилгээгээр хийгдсэн судалгаа ховор байгаа тул энэхүү судалгааг хийв. Зорилго: Оюутны сэтгэл түгшилтийн түвшин болон зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадварын түвшин тодорхойлж амьдралын хэв маяг, дадал зуршил хоорондын холбоо хамаарлыг илрүүлж нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид ажиглалтын судалгааны нэг агшны загвараар хийв. Ингэхдээ Этүгэн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн нэгээс тав дугаар дамжаанд суралцаж байсан оюутнуудаас 2020-2022 онд санамсаргүй түүврийн аргаар 1356 оюутныг сонгон авч судалгаанд хамруулав. Үр дүн: Оюутны төрөлхийн сэтгэл түгшилтийн (хүснэгт 1) түгшүүр бага 4.3% (58), дунд зэрэг 62.3% (845), өндөр 33.4% (453) тодорхойлогдов. Судалгаанд оролцсон оюутны нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилтийн түвшин 4.2%(57)-д түгшүүр бага, 42.4% (575)-д дунд зэрэг, 53,4% (724)-д түгшүүр өндөр байв. Судалгаагаар амжилтад хүрэх сэдлийн түвшин 69.9% (948) нь бага, 23.4% (317) нь дунджаас доогуур түвшинд, 5.6% (76)-д дундаж түвшинд, 1.1% (15)д дунджаас дээгүүр буюу өндөр тодорхойлогдов. Оюутны төрөлхийн сэтгэл түгшилт, нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт, зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадвар болон хүн ам зүйн үндсэн үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлов судалгаанаас харахад оюутны төрөлхийн сэтгэл түгшилт болон суралцаж байгаа дамжааны хооронд урвуу сул (r=-0.054*), төрөлхийн сэтгэл түгшилт болон оюутны насны хооронд урвуу сул (r=-0.048) хамааралтай байна. Өөрөөр хэлбэл оюутны суралцаж байгаа дамжаа ахих, нас нэмэгдэхэд төрөлхийн сэтгэл түгшилт буурч байна. Нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт болон суралцаж байгаа дамжааны хооронд урвуу сул (r=-0.125**), нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт болон оюутны насны хооронд урвуу сул (r=-0.127**) хамааралтай байна. Өөрөөр хэлбэл оюутны суралцах дамжаа ахих тутам, оюутны нас нэмэгдэхэд нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт буурч байна. Дүгнэлт: Оюутны суралцаж байгаа дамжаа ахих, нас нэмэгдэхэд төрөлхийн сэтгэл түгшилт (p<0.01), нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэл түгшилт (p<0.05) буурах, гэр бүлийн харилцаанаас үүсэх сэтгэл түгшилтийн зориг эрмэлзлэлээ өөрөө зохицуулах чадвар буурах хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
