Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэгч хүчин зүйлийг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Сайнзаяа АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ч.Батжаргал АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч
  • М.Соёлмаа АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ж.Үржинлхам АШУҮИС, НАСТЭ, Нүүр амны эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Үйлчлүүлэгч, Ажлаас халшрах, Стресс, Цаг хугацаа

Хураангуй

Үндэслэл: Судалгаагаар шүдний эмч нарын талаас илүү хувь нь мэргэжлээс шалтгаалах стресст өртсөнөөс тэдний ажлын бүтээмж буурах төдийгүй амьдралын чанарт ч сөрөгөөр нөлөөлж буй нь батлагджээ.11 Стрессийн нөлөөнд тогтмол өртсөнөөр хувь хүн оюун санаа, бие махбод, сэтгэлзүйн хувьд ядарч үйлчлүүлэгч, хамтран ажиллагсаддаа сөрөг, хайхрамжгүй хандах, ажилдаа хэт их санаа зовсноос сэтгэл санааны тогтворгүй байдалд орж байгааг тэмдэглэсэн байна. Зорилго: Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар Улаанбаатар хотод мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй шүдний эмч нараас санамсаргүй түүврийн аргаар сонгон, ерөнхий мэдээлэл, мэргэжлийн стресс үүсгэгч хүчин зүйлс, стрессийг даван туулах арга, үр нөлөөг үнэлэх 42 асуулт бүхий асуумжыг ашиглан хийж, үр дүнг SPSS-25 программаар боловсруулалт хийв. Үр дүн: Энэ судалгаанд 289 шүдний эмч хамрагдсанаас эмэгтэй 222 (77%) нь, эрэгтэй 67 (23%) нь байв. Нийт эмч нарын 60.6% нарийн мэргэшил эзэмшсэн байв. Шүдний эмч нарт 55.5%-д хүний нөөцийн дутагдалтай байдал, 51.5%-д цалин орлого хангалтгүй, 53.3%-д цагт баригдаж олон хүн үзэх зэрэг хүчин зүйлүүд нь хамгийн их мэргэжлийн стресс үүсгэж байв. Нарийн мэргэшил эзэмшсэн шүдний эмч нар ажлын орчны таагүй байдал болох хүний нөөцийн дутагдалтай байдал (p=0.028), багаар ажиллах чадвар хангалтгүй байх (p=0.004), ажилчидтай хамааралтай асуудлууд (p=0.011) зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан стресст илүү өртөж байгаа нь ажиглагдсан. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын дунд стрессийг даван туулахад хамгийн түгээмэл ашигладаг арга нь асуудалд эерэг байдлаар дахин хандах (72%) байв. Харин мэргэжлийн стрессээс хамааран ажлын байранд идэвхи санаачлага буурах сөрөг үр дагавар хамгийн (53.9%) түгээмэл тохиолдож байна. Улаанбаатар хотын шүдний эмч нарын дунд орлого санхүү, цаг хугацаатай холбоотой хүчин зүйлүүдэд хамгийн ихээр стресс үүсгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Соёлмаа, Ж.Үржинлхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл