Чихрийн шижингийн нас баралтын шалтгааныг судалсан дүн
Түлхүүр үг:
Халдварт бус өвчин, Үжил, Бөөрний дутагдалХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-ийн олон улсын холбооны мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд дунджаар 3.3 сая хүн ЧШ-ийн улмаас нас барж байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 5.1% юм. Манай орны хувьд ЧШ-тэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг хараахан судлаагүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг судлах. Арга, аргачлал: Лавлагаа шатны эмнэлгүүдийн төлөөлөл болох УНТЭ-ийн нас баралтын мэдээлэлд тулгуурлан чихрийн шижингийн нас баралтын шалтгааныг судлахдаа тухайн эмнэлэг дэх нас баралтыг бүртгэх алба, нэгжээс 2015-2021 оны хугацаан дахь мэдээллийг цуглуулсан. “Нас барсны гэрчилгээ”-нд үндсэн ба хавсарсан аль нэг онош нь “Чихрийн шижин”-г багтаасан тохиолдол бүрийг судалгааны хуудаст бүртгэсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт “Чихрийн шижин” оноштой нийт 179 нас баралт бүртгэгдсэн ба тэдгээрийн дундаж нас 60.7±13.7 ба 51.4% (n=92) нь эрэгтэ чүүд ба в. Нас баралтын шалтгааны дотор бөөрний дутагдал (19.3%), хоол боловсруулах замын цус алдалт (15.1%), арьсны буглаа, хатиг мундас (15.1%), үжил (13.3%), зүрх судасны дутагдал (13.3%) эхний 5 байрт орж байна. Хүйсийн хувьд нас баралтын шалтгааны дотор статистик үнэн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй ч насны хувьд эрэгтэйчүүдтэй (61.7±10.1) харьцуулахад эмэгтэйчүүдэд (57.3±12.1) статистик үнэн магадлал бүхий ялгаатай харьцангуй залуу насанд нас баралт тохиолдож байна (p=0.001). Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ЧШ-тэй хүмүүсийн нас баралтын шалтгааны хувьд хүйсийн ялгаа ажиглагдаагүй ч эмэгтэйчүүдэд харьцангуй залуу насанд тохиолдож, тэргүүлэх шалтгаанд бөөрний дутагдал орж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Одгариг, С.Янжмаа, Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
