Хийн өвчний үед хэрэглэсэн эмийн хэрэглээг Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн эмнэлгийн жишээ дээр судалсан дүн

Зохиогчид

  • Б.Сийлэгмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Б.Ууганбаяр Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухаан, Хий цусаар дээш хөөрөх, Хий долгисол, Нүүр нэг зүгт мурийх

Хураангуй

Үндэслэл: Монгол улсын “Эмийн бүртгэл”-д уламжлалт эм нь албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр эмийн эмнэлзүйн практикт хэрэглэж байгаа байдлыг хараахан судлаагүй байна. Иймд бид зонхилон тохиолдох өвчний нэг болох хийн өвчний үед хэрэглэж байгаа эмийн хэрэглээний байдлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй УАУТХ-ийн эмнэлгийн хийн өвчний эмийн хэрэглээг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны аргаар баримтын загварыг ашиглан УАУТХ-ийн эмнэлэгт 2018-2020 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн өвчний түүхээс мэдээллийг цуглуулсан. Цуглуулсан мэдээллээ баримтын судалгааны арга, магадлан жагсаах аргуудаар судалж нэгтгэн, гарсан үр дүнгээ SPSS-25.0 программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: УАУТХийн эмнэлгээр хэвтэн эмчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээс 2018 онд 6358аас 580 эмчлүүлэгч буюу 9.12%, 2019 онд 6610-аас 525 эмчлүүлэгч буюу 7.94%, 2020 онд 5938-аас 825 эмчлүүлэгч буюу 13.89% нь хийн өвчний оноштойгоор эмчлүүлсэн байна. Эдгээр хий өвчнийг дотор нь тавьсан оношоор ялгаж үзвэл 2018 онд 67.75%, 2019 онд 70.66%, 2020 онд 61.57% нь хий цусаар дээш хөөрөх оноштой эмчлүүлэгч байсан бол 2018 онд 27.93%, 2019 онд 23.61%, 2020 онд 30.18%нь хий долгисол, 2018 онд 3.96%, 2019 онд 6.66%, 2020 онд 7.15% нь тус тус нүүр нэг зүгт мурийх оноштойгоор эмчлүүлсэн байна. Тэдгээрт хийгдсэн эмийн эмчилгээнд дүн шинжилгээ хийж үзэхэд 2018-2020 оны хооронд Хий цусаар дээш хөөрөх оноштойгоор эмчлүүлсэн 1272 хүн байгаа бөгөөд Норов-7 танг 31.52%, Марчин-13 танг 30.18%, Агар-15 жорыг 26.17%, Сампилноров жорыг 21.77% бичсэн байна. Хий долгисол оноштойгоор эмчлүүлсэн 535 хүн байгаа бөгөөд Сорогзон-11 жорыг 33.83%, Сүгмэл-3 танг 32.71%, Агар-35 жорыг 26.91%, Норов-7 танг 26.54%, Нейровалин эмийг 21.68%, Сампилноров жорыг 20.56% тус тус бичигдсэн байна. Нүүр нэг зүгт мурийх оноштойгоор 117 хүн эмчлүүлсэн байгаа бөгөөд Норов-7 танг 50.42%, Сампилноров жорыг 42.73%, Шингүн-25 жорыг 38.46%, Агар-35 жорыг 32.47%, Гарьд-13 жорыг 30.76% тус тус бичсэн байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэгт 2018-2020 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 7.94-13.89% нь Хий цусаар дээш хөөрөх, Хий долгисол, Нүүр нэг зүгт мурийх гэсэн хийн өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байгаа бөгөөд тэдгээр Марчин-13, Агар-15, Норов-7, Сампилноров жоруудыг хамгийн их хэрэглэсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл