Улаанбаатар хотын 6-17 насны “Эрт илрүүлэг үзлэг”-т хамрагдсан хүүхдүүдийн бодисын солилцооны хамшинжийн тархалтыг судалсан нь
Түлхүүр үг:
Таргалалт, БЖИ, Глюкоз, ПерцентильХураангуй
Үндэслэл: 2020 оны байдлаар дэлхий хүн амын дундах бодисын солилцооны хамшинжийн (БСХШ) тархалтын хувь ойролцоогоор 2025% байна. Бүс нутгуудыг хооронд нь харьцуулан үзэхэд Ази тивд 12-37%, Европ тивд 12-26% тархалттай байна. 2020 оны байдлаар нийт хүүхдүүдийн 2%, өсвөр үеийнхний 3% нь БСХШ-тэй, улс орон бүс нутгуудад ялгаатай байна. Монгол улсад бүх насны хүн амын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өндөр байна. Хүүхэд, өсвөр үеийн дундах БСХШ-ийн тархалт, шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний чадамжийг дээшлүүлэн, эрт илрүүлэгийн түвшинг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШ-ийн тархалтыг тогтоох, БЖИ болон артерийн даралт хоёрын хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн 6-17 насны хүүхдийг статистикийн хувь тэнцүүлсэн аргаар байшин хороолол, гэр хороолол тус бүрээс судалгаанд хамрагдсан байхаар тооцон нийт 622 хүүхдийг хамруулан аналитик судалгааны аргын агшингийн загвараар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШийн тархалтыг тогтоох судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу ОУЧШХ, ДЭМБ, Күүк судалаачийн шалгуурын дагуу судалгааны үр дүнгээс түүвэрлэлт хийхэд ОУЧШХ, ДЭМБ-ын шалгуурыг хангасан 5(0.8%) тохиолдол, Күүкийн шалгуурыг хангасан 6 (1%) тохиолдол байв. 1317 насныхан 60% нь БСХШ-ийн 2 хүртэлх эрсдэлтэй байна. (p>0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дунд бодисын солилцооны хамшижийн тархалт 1% байгаа нь тодорхойлогдлоо. Хүүхдийн амьдарч буй нөхцөл нь жингийн илүүдэл болон таргалалттай хамааралтай байгаа ба хүйсийн хувьд ялгаатай байдал ажиглагдаж байна. Биеийн жингийн илүүдэл, таргалалт нь эрэгтэй хүүхдэд харьцангуй их тархалттай байгаа нь тус тус тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
