Тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхины хэрэглээ ба тамхи татах сэдэл, бэлэн байдлыг үнэлэх нь

Зохиогчид

  • Д.Алтанчимэг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • С.Хандмаа АШУҮИС, Төгсөлтийн Өмнөх Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар Зохиогч

Түлхүүр үг:

Никотины хамаарал, Тамхи татах шалтгаан, Тамхинаас гарах оролдлого, Гарах оролдлого, Тайвшруулах, Найз нөхдийн нөлөө

Хураангуй

Үндэслэл: Тамхины хэрэглээ, тамхинаас гарах сэдэл, тамхинаас гарах бэлэн байдлыг үнэлэх, тэдгээрийг холбон судлах нь нийтлэг байна. Манай улсын хүн амын тамхины хэрэглээ гарах оролдлогыг судалсан байдаг хэдий ч тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхинаас гарах сэдэл, бэлэн байдлыг судлаагүй байна. Зорилго: Тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхины хэрэглээ ба тамхи татах сэдэл, бэлэн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 18-65 хүртэлх насны нийт 409,261 иргэдээс тамхи татдаг 110,910 хүнийг суурь үзүүлэлт болгон авч 95 хувийн магадлал, алдааны хязгаар 5 хувиар тооцож 433 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 11-дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар (2022/3-10) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан.Судалгаанд 5 бүлэг 70 асуулт бүхий асуумж ашигласан. Асуумж судалгаанд оролцогчийн хүн амзүйн мэдээлэл, тамхины хэрэглээ, никотины хамаарлын түвшин (Фагерстром сорил), тамхи татаж буй шалтгааныг үнэлэх (Яагаад тест) асуумж, тамхинаас гарах бэлэн байдлын үнэлгээг багтаасан. Никотины хамаарлын түвшин тодорхойлох фагерстром үнэлгээний асуумжийн богино хувилбарыг ашигласан. Үр дүн: Судалгаанд18-65 насны 433 хүн оролцсон бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл 78.8 хувь нь эрэгтэй (n=341), 21.2 хувь нь эмэгтэй (n=92) байсан бөгөөд дундаж нас 47.65±10.42 жил байв. Нийт иргэдийн тамхи татаж эхэлсэн дундаж нас 19±6.6 жил байсан бөгөөд өдөрт дунджаар 15 ширхэг тамхи татаж байсан. Тамхи татах сэдэл, шалтгааныг стандарт асуумжаар үнэлж үзэхэд тайвшруулах (20.4%), дуршил болсон (19.1%), тааламж авах (18.1%), өөрийгөө сэргээх (15.4%), зуршил болсон (14.8%), уйдаагаа гаргах (12.1%) зорилгоор тамхи татаж байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд орсон нийт хүмүүсийн тамхинаас гарах бэлэн байдлыг 4 асуултаар 1-10 хүртэлх оноогоор үнэлэхэд тамхинаас гарах нь чухал гэж үзсэн оноо 9.5, итгэлтэй байдал 8.8, тамхинаас гарах тохиромжтой үе 9.6, тамхинаас гарах бэлэн байдал 9.6 оноо байлаа. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын өдөрт татдаг тамхины тоо ихсэх тусам никотины хамаарал өндөр байсан. Никотины хамаарлын түвшин өндөрсөх тусам тамхинаас гарах чухал гэж боддог боловч тамхинаас гарах итгэлтэй байдал буурсан 8.1±2.3 үзүүлэлттэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Д.Даваалхам, С.Хандмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл