Өгөгдлийн тандалтын аргаар суралцагчдын сэтгэл ханамжыг үнэлэх нь
Түлхүүр үг:
Сургалтын арга, Үнэлгээ, Кластер, Дүрслэлийн коэффициентХураангуй
Үндэслэл: Шинжлэх ухаан технологийн дэвшил, нийгмийн хөгжил эрэлт хэрэгцээний дагуу тодорхой бодлоготойгоор сургалтын арга, сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн агуулгыг байнга боловсролгүй болгох нь сургалтын байгууллагын нэг гол зорилт юм. Зорилго: Сургалт нь суралцагчдын сэтгэлд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох, суралцахад тулгарч буй асуудлыг илрүүлэх, улмаар сургалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн арга боловсруулж хэрэгжүүлэх. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн “Биоанагаах судлаач” мэргэжлээр 2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй 3 дугаар дамжааны 61 оюутнаас, “Лабораторийн багаж тоног төхөөрөмж” хичээлийн хүрээнд, хичээлийг үнэлэх, багшийн оролцоог үнэлэх, оюутны оролцоог үнэлэх гэсэн 3 бүлэг 42 асуулттай асуумж судалгаа авч, 61 бичлэг бүхий мэдээллийн сан үүсгэв. Өгөгдлийг боловсруулахдаа кластер шинжилгээний хуваалтын аргаар ижил төстэй шинжээр бүлгүүдэд хувааж, загварууд үүсгэсэн. Кластер бүрийн дүрслэлийн коэффициент, объектуудын тоо, үнэлгээ, нэгдсэн үнэлгээг тооцоолов. Үр дүн: Үүссэн кластеруудын дүрслэлийн коэффициент 0.20.5 хооронд дундаж, өгөгдлийн сангийн зүй тогтлыг үнэлэхэд 0.5-0.54 хооронд байгаа нь k-means ба k-medoids аргуудаар тооцсон кластерууд статистик ач холбогдолтой байна. Нэгдсэн үнэлгээгээр “Лабораторийн багаж тоног төхөөрөмж” хичээлийг 21% маш сайн, 79% сайн, багшийн оролцоог 30% маш сайн, 70% сайн, оюутнуудын оролцоог 39% сайн, 61% дунд гэж үнэлжээ. Дүгнэлт: Гурван бүлэг асуумжын үр дүнгээс харахад загваруудад, сайн гэсэн үнэлгээ дийлэнх буюу ойролцоогоор 63% орчим байна. Оюутны оролцоог үнэлэх загварт дунд гэсэн үнэлгээ 61% эзлэж байгаа нь анхаарах шаардлагатай буюу оюутнуудын идэвх оролцоог сайжруулахын тулд багш нар сургалтын арга барилдаа анхааран ажиллаж, оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Жаргалбат, Л.Пүрэвдолгор, Ц.Жавзмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
