Оюутны сэтгэл ханамжийн үнэлгээний кластер шинжилгээ
Түлхүүр үг:
Асуумж судалгаа, Өгөгдлийн тандалт k-means аргаХураангуй
Үндэслэл: Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтийн нэг бол оюутны сэтгэл ханамж юм. Зорилго: Анагаахын Суурь боловсролын I дамжааны оюутнуудаас Анагаахын физикийн хичээлд хэр сэтгэл ханамжтай байгааг кластерын аргаар судлахаар зорилоо. Арга, аргачлал: Энэхүү зорилгын хүрээнд АШУҮИСийн Анагаахын суурь боловсролын I дамжааны анагаахын физик хичээлийг судалсан нийт 324 оюутнаас асуумж судалгаа авлаа. Сэтгэл ханамжийн түвшинг “Маш Cайн”, “Cайн”, “Дунд ”, Муу”, “Маш Муу” гэсэн таван түвшингээр тодорхойлов. Оюутнуудаас хичээлийн үнэлгээний 8, багшийн үнэлгээний 19, оюутны үнэлгээний 12 нийт 39 асуумжаар судалгаа авлаа. Судалгаанаас 39 талбартай, 324 бичлэгтэй мэдээллийн санг үүсгэв. Энэхүү мэдээллийн санд өгөгдөл тандалтын k-means аргаар MATLAB, R програмд кластер шинжилгээ хийв. Үр дүн: Өгөгдлийн санг H шалгуур (hopkins)-ыг бодоход 0.88, 0.87, 0.97 гэсэн утгууд гарлаа. Энэ нь кластер шинжилгээний аргуудыг ашиглах боломжтой болохыг харуулж байна. Хичээлийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваалаа. Үүнд: I кластерт “Cайн” үнэлгээтэй 150 обьект 46.2%, II кластерт “Дунд” үнэлгээтэй 119 обьект 36.7%, III кластерт “Муу” үнэлгээтэй 54 обьект 16.6% байна. Багшийн үнэлгээний дэд санг гурван кластерт хуваахад II кластерт “Cайн” үнэлгээтэй 179 обьект 55.2%, III кластерт “Дунд ” үнэлгээтэй 108 обьект 33.3% нь, I кластерт “Муу” үнэлгээтэй 36 обьект 11.1% байна. Оюутаны үнэлгээний дэд санг хоёр кластерт хуваахад II кластерт “маш Cайн” үнэлгээтэй 215 обьект 66.3%, I кластерт “Муу” үнэлгээтэй 108 обьект 33.3% байна. Энэхүү үүссэн кластеруудаа дүрслэлийн коэффициентоор (silhouette coefÏcient) үнэлэхэд нь хичээлийн үнэлгээний кластер 0.32, багшийн үнэлгээний кластер 0.31, оюутаны үнэлгээний 0.30 гарсан нь статистик ач холбогдолтой болохыг харуулж байна. Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд кластер шинжилгээгээр Анагаахын физикийн хичээлийн загварт “Cайн” үнэлгээ 46.2%, “Дунд” үнэлгээ 36.7%, “Муу” үнэлгээ 16.6%, багшийн үнэлгээтэй загварт “Cайн” үнэлгээ 55.2%, “Дунд” үнэлгээ 33.3%, “Муу” үнэлгээ 11.1%, оюутны үнэлгээний загварт “Cайн” үнэлгээ 66.3%, “Муу” үнэлгээ 33.3% байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Пүрэвдолгор, Ц.Жавзмаа, Т.Ахыт, П.Жаргалбат, Ч.Галбадрах, Л.Ажнай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
