Настнуудын бөөрний үйл ажиллагааны алдагдлыг Кокрофт-Голт тэгшитгэлээр үнэлэн эмийн хэрэглээтэй холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Настан, Эмийн хэрэглээ, Бөөрний үйл ажиллагааны алдагдалХураангуй
Үндэслэл: Физиологийн хөгшрөлт болон хавсарсан архаг өвчинтэй холбоотой нас ахих тусам хүний бие махбодын бодисын солилцоо удааширч, бие махбодийн үйл ажиллагааны дасан зохицох чадвар болон дархлал буурах зэрэг эрхтэн тогтолцооны насны өөрчлөлтийн улмаас эмийн бодисийн шимэгдэлт, тархалт, хувиралт, ялгаралт зэрэг эмийг фармакокинетик өөрчлөгддөг. Түүдгэнцэрийн шүүлтүүрийн хурд (GFR) 10 жил тутамд дунджаар 8 мл/мин/1.73м2 хэмжээгээр буурдаг тул бөөрний үйл ажиллагаанаас хамааруулан эмийн тунг зохицуулах шаардлага үүсдэг. Настны эмийн хэрэглээг зөв зохистой аюулгүй байлгахын тулд нэн тэргүүнд тухайн үйлчлүүлэгчийн бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг тодорхойлж эмийн зохимжит тунг тогтоох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Лавлагаа шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настнуудын бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг Кокрофт Голт тэгшитгэлээр үнэлж эмийн хэрэглээтэй холбон судлах. Арга, аргачлал: Бид санамсаргүй түүвэрийн аргаар 88 настныг сонгон авсан бөгөөд эмийн хэрэглээг 44 асуулт бүхий асуумж болон нэг агшингийн баримтанд суурилсан судалгааны аргаар хийсэн. Үр дүн: Кокрофт Голт-ийн тэгшитгэлийг ашиглан настнуудын бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг тооцоход 39 (44.3%) нь I зэрэг, 20 (22.7%) нь II зэрэг, 19 (21.6%) нь III зэрэг, 6 (6.8%) нь IV зэрэг, 4 (4.5%) нь V дугаар зэргийн алдагдалтай. Ампициллин хэрэглэж буй настнуудын 71.4% нь I дүгээр зэрэг, 25.6% нь II ба түүнээс дээш зэрэг, цефтриаксон хэрэглэж буй настнуудын 38.5% нь I дүгээр зэрэг, 61.5% нь II ба түүнээс дээш зэрэг, цефотаксим хэрэглэж буй настнуудын 22.7% нь I дүгээр зэрэг, 77.3% нь II ба түүнээс дээш зэрэг, левофлаксацин, аспирин, кетотифин, лизиноприл болон амитриптилин хэрэглэж буй настнууд 100% II ба түүнээс дээш зэргийн бөөрний үйл ажиллагааны алдагладтай байсан бол ванкомицин хэрэглэж буй настнууд 100% I дүгээр зэргийн бөөрний үйл ажиллагааны алдагладтай байна. Настнуудын дунд бөөрний үйл ажиллагааны алдагдал түгээмэл байгааг эмийн тунгийн зохцуулалт хийх шаардлагатай байна. Дүгнэлт: 1. Лавлагаа шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настнуудын бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргийг тодорхойлоход 44.3% нь I дүгээр зэрэг, 55.7% нь II ба түүнээс дээш зэргийн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байна. 2. Лавлагаа шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настнуудын дийлэнх нь буюу 39.7% нь клопидогрел хэрэглэж байна. 3. Настнуудын эмэн эмчилгээг бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээр нь харьцуулан судлахад левофлаксацин, аспирин, кетотифин, лизиноприл болон амитриптилин хэрэглэж буй настнууд 100% II ба түүнээс дээш зэргийн бөөрний үйл ажиллагааны алдагладтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: У.Нямдаваа, П.Цэдэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
