Хавдрын эд, эсэд эмийн бодис хүргэх өнөөгийн суурь ойлголтууд, судалгааны цаашдын хандлага

Зохиогчид

  • Ц.Алтансүх Зохиогч
  • Б.Чимэдлхам Зохиогч
  • Б.Цэрэндолгор Зохиогч

Түлхүүр үг:

Эм, Инженерчлэл, Хавдар, Идэвхтэй чиглэх механизм

Хураангуй

Үндэслэл: Хавдрын шинэ тохиолдол, түүнээс шалтгаалсан нас баралт Монгол улсад өндөр тохиолддог. Иймд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, амжилтууд, онолын томоохон ойлголтуудад суурилан хавдрын эсрэг эмийн бэлдмэл гарган авах нь нэн тэргүүний шаардлага юм. Эмийн нанотехнологи, тэр дундаа эмийн инженерчлэлийн салбар хурдацтайгаар хөгжиж, эмийг хавдар үүссэн бай эрхтэн, эд, эсэд хүргэх асуудлыг олон түвшинд судалжээ. Эм хүргэх тогтолцоог физикхимийн шинж чанарт нь үндэслэн органик, органик бус, нийлмэл нанозөөвөрлөгчид гэсэн төрлүүдэд хуваан судлаж байна. Хавдар үүссэн бай эрхтэн, эд, эсэд чиглэх онцлог нь эмийг идэвхгүй болон идэвхгүй чиглэх механизмуудаар тайлбарлагдадна. Эд, эсэд эмийг идэвхгүй хүргэх механизм нь хавдрын бичил орчин болон судасжилттай холбоотой байдаг бол, идэвхтэй хүргэх механизм нь хавдарт хувирсан эсийн гадаргуугийн өвөрмөц рецепторт холбогдож, эмийг эсийн дотор чөлөөлөх зарчимтай холбоотой. Дүгнэлт: Монгол улсад энэ чиглэлийн судалгааг өргөн хүрээгээр хийх нь хавдрын эсрэг эмийн бэлдмэл гарган авахад олон талын ач холбогдолтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл