Монгол хүний популяцид орчих риккетсийг ийлдэс судлалын аргаар судалсан нь

Зохиогчид

  • Г.Дашдаваа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Наранбат Гялс Анагаах Ухааны Төв Зохиогч
  • Ө.Баярсайхан МУИС, Биологийн тэнхим Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • З.Амарбаясгалан АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Т.Мөнгөнзаяа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Агарзандан АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Л.Роломжав Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Уянга Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Н.Цогбадрах Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • М.Наранхажид АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Pиккетси, IgM, IgG, ELISA

Хураангуй

Үндэслэл: Риккетси нь грамм сөрөг, эсийн дотор шимэгчлэн амьдарч хачгаар дамжих хачигт риккетсиоз буюу байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Эмнэл зүйн шинж тэмдэг нь өндөр халуурах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд риккетсийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Хачигт хазуулсан шинжлүүлэгчдийн тохойн хонхорын судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд FULLER laboratories компаны “Spotted Fever Rickettsia EIA IgG, IgM Antibody” цомог ашиглан эсрэгбие илрүүлэхдээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Хачигт риккетсиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдэс судлалын шинжилгээгээр Rickettsia IgM 14.5% (685/4724), Rickettsia IgG 21.8% (1032/4724) тус тус илэрсэн. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт риккетсийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 29.2% (95% CI: 27.4–31.2%), эрэгтэйчүүдэд 25.8% (95% CI: 23.6–28.1%, [OR: 1.13, 95% CI: 0.98-1.31]) тус тус эзэлж байна. Риккетси өвчний тархалт 5-9 насанд 31.9% (95% CI: 29.0–34.9; P <0.001), 10-14 насанд 33.0% (95% CI: 28.1–38.2; P <0.022), 25–29 насанд 35.1% % (95 CI: 28.1–42.6; P <0.006) илэрсэн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Риккетси IgG эсрэгбие эерэг тохиолдол нь Улаанбаатар, Завхан аймгуудад тус тус 28.6%, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус тус 14.3 хувь тодорхойлогджээ. Дүгнэлт: Риккетсийн халдварт нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол орны 21 аймагт риккетси тархснаас БаянӨлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймгуудад оршин сууж буй хүмүүс халдварт өртөх магадлал 3-5 дахин их байна өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт, З.Амарбаясгалан, Т.Мөнгөнзаяа, Б.Агарзандан, М.Наранхажид

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл