Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгаа

Зохиогчид

  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • М.Гандорж АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Чимгээ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Б.Баасанжаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим Зохиогч
  • Х.Гэрлээ “Алтан дуран хөгжил” лаборатори Зохиогч
  • Г.Энхмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Харх, Биохими, Яс сийрэгжилт, Гистопатологийн шинжилгээ

Хураангуй

Үндэслэл: Кальцийн гидроксиапатит нь яс болон шүдний эдэд агуулагдах гол эрдэс бодис юм. Орчин үед кальцийн гидроксиапатитыг био-анагаах ухаанд эмийн бодисын ялгаралтыг хянах матриц болгох, ясны эд эсэд материал нөхөх зэргээр өргөнөөр хэрэглэдэг. Кальцийн гидроксиапатитыг ууж хэрэглэх нь ясны хугарлын эдгэрэлтийг хурдасгаж, нөхөн төлжилтийг сэргээхээс гадна ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг. Зорилго: Кальцийн гидроксиапатит бэлдмэлийн архагдуу хорон чанарыг судлах. Арга, аргачлал: Кальцийн гидроксиапатитын бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Хөгжүүлэх Байгууллагын 423 дугаар удирдамжийн (OECD 423) дагуу хийж гүйцэтгэсэн. Хяналтын буюу эрүүл, туршилтын (1,2) бүлэгт тус бүр Вистар үүлдрийн 10 хархыг авч, эрүүл бүлэгт нэрмэл ус, туршилтын бүлэгт кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар 45 хоногийн турш өдөр бүр уулгаж, хархны ерөнхий байдал, хордлогын шинж тэмдэг, үхлийг ажиглаж бүртгэсэн. Туршилт судалгааны 46 дах хоногт хархны цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээг хийсэн. Эрүүл болон кальцийн гидроксиапатит хэрэглэсэн хархны элэг, бөөр, зүрх, дэлүү ба ходоод зэрэг эрхтнийг авч, 10% буфер формалины уусмалд, бэхжүүлж, гистологийн шинжилгээний тодорхой дамжлагуудаар бэлтгэж, 5µм-ээр зүсэж, гематоксин эозиноор будаж, Olympus BX41 гэрлийн микроскопийг ашиглан, гистопаталогийн шинжилгээг хийсэн. Үр дүн: Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг 45 хоногийн турш хэрэглэхэд харханд хордлого, зан төрхийн өөрчлөлтийн шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд туршилтын хугацаанд хархнууд бүгд амьд байсан. Кальцийн гидроксиапатитыг 45 хоногийн турш 1000 мг/кг ба 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны ийлдсийн Асат, Алат болон шүлтлэг фосфатаза, креатинин, мочевины хэмжээг эрүүл болон туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий (p>0.05) ялгаа ажиглагдаагүй. Эрүүл болон кальцийн гидроксиапатит бэлдмэлийг хэрэглэсэн бүлэгт элэг, дэлүү, зүрх, бөөр ба ходоодны гистопатологийн шинжилгээнд эдгээр эрхтний эдийн хэвийн бүтэц хадгалагдсан байсан. Дүгнэлт: Кальцийн гидроксиапатит бэлдмэлийг уулгаж хэрэглэхэд элэг болон бөөрийг хордуулах нөлөөгүй байна. Кальцийн гидроксиапатитыг 1000 мг/кг, 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн хархны гистологийн шинжилгээнд бөөрний эдэд бага зэрэг завсрын эдийн шохойжилт, 2000 мг/кг тунгаар хэрэглэсэн харханд ходоодны өнгөц шархлаа илэрсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн, Ч.Ерөөлт, Ц.Чимгээ, Б.Баасанжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл