“Эртний монгол төөнийн бичиг” зохиол дахь толгойн төөнийн бэлчрийн байршил, төөнөх заалтыг харьцуулан судалсан үр дүн
Түлхүүр үг:
Moxibustion point, Moxibustion, Moxibustion treatmentХураангуй
Үндэслэл: Монгол анагаах ухааны төөнөх засал хоёр мянган жилийн Эртний монгол өмнөх Сяньби аймаг үндэстний үүсэл гаралтай нягт холбоотой. Эртний Төөнийн бичиг Вэй улсын түүх сударт, “Нүүдэлчин Сяньбичууд өвчтэй хүмүүсийг ул Төөнө өвсөн галаар төөнөх, чулууг халааж төөнөх зэргээр эмчлэх эртний арга Засал барилаа хадгалсаар ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр уламжлалт Бэлчир анагаах ухааны төөнө засалтай холбоотой түүх, хөгжлийн талаар дурдсан ололттой талууд байгаа хэдий ч төөнийн эртний ном судрыг Монгол үндэстэн хэдий үеэс эхлэн өөрийн хэлээр бичиж орчуулсан, орчуулгын зохиол болон үндсэн эх сурвалжийн харьцуулсан, дүн шинжлэл хийсэн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: “Эртний Монгол төөнийн бичиг” сурвалж зохиол дахь монгол төөнийн толгойн хэсэгт байрлах бэлчрийн байршил нэршил, төөнөх заалтыг харьцуулан тодруулах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Дуван Гомбожав “Эртний Монгол төөнийн бичиг” нэрээр хуучин монгол бичгээр бичсэн гар бичмэл бүхий 1992 онд хэвлүүлсэн нийт 27 хуудастай эх зохиолыг “Анагаах ухааны дөрвөн үндэс”-н Хойд үндэсийн шинжлэл заслын 21-р Төөнөх засал бүлэг, Хятад анагаах ухааны Зүү төөнө заслын холбоо “Зүү төөнө заслын сүвийн байршил “ эх зохиолуудыг хэрэглэгдэхүүн болгон эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргаар харьцуулан, магадлан жагсаах аргаар төрөлжүүлэн онцлогийг тодруулж, өвөрмөц үг хэллэгийг задлан шинжлэн тайлбарлаж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан төөнийн бэлчир орон, байршил, төөнөх заалтыг тодруулав. Үр дүн: Бидний судалгаанд “Эртний монгол төөний бичиг” зохиолд бичигдсэн толгойн төөнийн бэлчир нь 22 биш 13 байв. “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэст тэмдэглэгдсэн 3 бэлчир орон ойролцоо байршилтай, Зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад 5 бэлчир орноос 4 нь сүвийн байршил төстэй байгаа хэдий ч 1 сүвийн байршил зөрүүтэй, нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. Бусад үлдсэн 10 төөнөх бэлчир нь “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэс-т тэмдэглэгдээгүй, Хятад анагаах ухааны зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад ижил төстэй байршил бүхий сүв олдсонгүй. Мөн тус 13 бэлчир орныг илэрхийлсэн байршлын үг хэллэг нь төвөд болон хятад үг хэллэг огтхон ч хэрэглээгүй ба монгол үг хэллэгээр бичигдсэн байгаа нь Монгол хүний бичсэн төөнийн эх сурвалж болохыг нотлох боломжтой байгаа юм. Толгойд байрлах 13 бэлчир орны 2 бэлчир орон нь АУДҮ-зохиолын Хойд үндэст бичигдсэн төөнөх заалттай ойролцоо байв. Мөн Зүү төөнө заслын сүвээс 4 сүвийн байршил ижил төстэй ч эмчилгээний заалтын хувьд нэг хоёр заалт ижил боловч бусад эмчилгээний заалтууд ялгаатай байлаа. Түүнчлэн 11 бэлчир орны эмчилгээний заалт нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолд огт дурдагдаагүй бөгөөд 9 бэлчир орны эмчилгээний заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалтаас ялгаатай болохыг тогтоолоо. Дүгнэлт: 1. “Эртний Монгол төөнийн бичиг” зохиолд бичигдсэн толгойн хэсэгт байрлах 11 бэлчир нь байршил болон нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. 2. Тухайн зохиолд бичигдсэн 13 бэлчир орны 11 нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолын Хойд үндэст огт дурдагдаагүй бөгөөд 13 бэлчир орны төөнөх заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалттай ялгаатай байв. 3. Толгойн хэсгийн төөнийн бэлчир орны нэршил, байршил, эмчилгээний заалт нь төвд болон хятад уг гаралтай үг хэллэгээр бичигдээгүй, монгол хэлний өвөрмөц үг хэллэгээр элбэг байгаа нь монголчуудын бичсэн зохиол болохыг нотлож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга, Ш.Болд, С.Доржбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
