Ципрофлоксацин 500 мг шахмалуудын уусалтын харьцуулсан судалгаа

Зохиогчид

  • Б.Номин АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • Г.Алтангадас АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Биоанагаахын сургууль Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эквивалент чанар, Уусалт, Задралт, Фармакопей

Хураангуй

Үндэслэл: Монгол улс нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг ба эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм эзэлдэг. Монгол улсад 42 нэр төрлийн ципрофлоксацин бүртгэлтэй байгаагаас 24 шахмал, капсултай 2 эм, тарилгын 9 шингэн, нүд болон чихний 5 дусаалга, тарилгын 2 нунтаг тус тус бүртгэгдсэн байна. Зорилго: Зах зээл дэх ципрофлоксацин 500 мг шахмалын уусалтыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Дотоодын хоёр, импортын дөрөв, нийт зургаан үйлдвэрлэгчийн дан найрлагатай ципрофлоксацины тус бүр нэг цуврал шахмалыг 2022 оны 12 дугаар сард зах зээлээс худалдан авч, Монгол улсын Болон Их Британийн фармакопейн дагуу шинжлэв. Үр дүн: Зургаан үйлдвэрлэгчийн ципрофлоксацины шахмалын дундаж жин 0.768±0.009, 0.735±0.004, 0.784±0.009, 0.799±0.007, 0.577±0.015, 0.660±0.007 гр, эмийн задралт нэрмэл усанд 1.49±0.026, 10.43±0.305, 1.47±0.064, 3.26±0.169, 11.736±0.555, 3.67±0.44 минут, 0.1 моль/л хлортустөрөгчийн хүчилд 5.42±0.35, 7.16±0.27, 3.54±0.32, 3.58±0.46 минут байв. Нэг шахмалд агуулагдах үйлчлэгч бодисын хэмжээ 0.509±0.004, 0.508±0.002, 0.493±0.002, 0.491±0.004, 0.505±0.002, 0.466±0.002 гр байлаа. З0 минутын дараа ууссан бодисын хэмжээ 81.45±14.76%, 95.6±3.23%, 71.44±21.16%, 87.24±23.12%, 77.01±4.02%, 84.91±7.38% байна. Уусалт хамгийн сайтай С-2 эмийн уусалтын муруйтай бусад дээжийн уусалтын муруйг харьцуулахад С-6 эмийн уусалтын муруй ижил байна. Дүгнэлт: Судалгаанд авсан зургаан үйлдвэрлэгчийн ципрофлоксацин 500 мг шахмал эм гадна байдал, дундаж жин, задралт, тооны тодорхойлолтын үзүүлэлтээр фармакопейн шаардлага хангаж, жингийн хэлбэлзэл үзүүлэлтээр нэг үйлдвэрлэгчийн шахмал эм шаардлага хангаагүй нь тодорхойлогдлоо. Дөрвөн үйлдвэрлэгчийн ципрофлоксацин 500 мг шахмал уусалтаар фармакопейн шаардлага хангасан, 2 үйлдвэрлэгчийн уусалтын муруй адил байгаа нь тогтоогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Хосбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл