Хачгийн тархалттай зарим аймгуудад Babesia microti халдварыг судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Баярчимэг АШУҮИС, Молекул биологи - Удамзүйн тэнхим Зохиогч
  • Н.Эрдэнэбаяр Цус сэлбэлтийн үндэсний төв Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Молекул биологи - Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бабезиоз, Цус сэлбэх, Хачиг, ПГУ, Цусны донор

Хураангуй

Үндэслэл: Бабезиоз нь хачигт халдварладаг нэг эст шимэгчээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Цус сэлбэх нь шимэгч хорхойнуудын халдвар дамжих боломжит зам бөгөөд энэ нь дархлаа дарангуйлагдсан хүмүүст хүнд өвчин үүсгэдэг. B.microti шимэгч цус сэлбэх замаар тархах явдал нь их байгаа юм. Тиймээс Монголд цусны доноруудад Бабеза шимэгчийг цусны доноруудад судлах шаардлага гарч ирж байна. Зорилго: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын цусны доноруудын дунд В. microti шимэгчийг илрүүлж халдварын эрсдэл байгаа эсэхийг тодорхойлох юм. Арга, аргачлал: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Цус сэлбэлтийн үндэсний төвөөс нийт 409 донорын цусыг цуглуулан, Quagen компанийн ДНХ ялгах цомог ашиглан ДНХ-ийг цэврээр ялган үүрэн ПГУ-д шууд ашигласан. Үүрэн ПГУ-ыг KODFxNeo ПГУ-ын цомог ашиглан гүйцэтгэсэн. Эерэг хяналтаар B.microti-ийн ДНХ, сөрөг хяналтаар ус авч, ПГУ-ын бүтээгдэхүүнийг 1.5%-ийн агароз гель электрофорез явуулан үр дүнгээ дүгнэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан доноруудын дундаж нас 37 жил ба 58% нь эмэгтэй, 42% нь эрэгтэй, анхлан донор бологч 29.3%, давтан донор нь 70.7%-ийг эзэлж байсан. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн цус сэлбэлтийн төвийн нийт 409 цусны доноруудын цусанд B.microti-ийн өвөрмөц 18SRNA генийн фрагментийг олшруулж оношлоход Babesia microti халдвар илэрсэнгүй. Бидний судалгаагаар эдгээр аймгуудад цус сэлбэх замаар бабезиа халдвар авах эрсдэл бага байгааг харуулж байна. Дүгнэлт: Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын цусны доноруудын дунд В. microti шимэгч илэрсэнгүй. B. microtiн халдвар авах эрсдэл харьцангуй бага байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл