Умайн салстын өмөнгийн булчирхайн үсэрхийллийг индоцианин ногоон бодисыг ашиглан флуросцент аргаар илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Lymphadenectomy, Biopsy, Atypical endometrial hyperplasiaХураангуй
Үндэслэл: Умайн салстын өмөн болон умайн хүзүүний өмөнгийн Тунгалагийн эрт үеийн шатанд хийгдэх үндсэн эмчилгээ нь мэс засал эмчилгээ булчирхай авах байдаг. Умайн салстын өмөнгийн үед тунгалагийн булчирхайг түүж Эдийн шинжилгээ авах нь эмчилгээний чухал арга бөгөөд өвчтөний цаашдын тавиланд Умайн салстын тодорхойлоход чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд умай салстын хэвшинжгүйдэл өмөн болон умайн хүзүүний өмөнгийн үед аарцгийн тунгалагийн булчирхайг бүгдийг нь түүхийн орон харуул булчирхайг түүж авах нь хамгийн оновчтой арга гэж үзэж байгаа. Харуул булчирхайг түүхийн тулд олон төрлийн будагч бодис болон аргуудыг ашиглаж ирсэн. Судлаачид радио коллоид [Technetium-99 (Tc-99)], изосульфан хөх (ISB), патентын хөх, метилен хөх зэрэг цэнхэр будагч бодис зэрэг аарцгийн тунгалагийн булчирхайг түүхэд ашиглаж байсан аргуудын талаар тэмдэглэж байсан ч иноцианин ногоон бодис (ИНБ) нь умайн салстын өмөн, умайн хүзүүний өмөнгийн үед аарцгийн тунгалагийн булчирхайг тодруулж, тодорхойлоход эмнэлзүйн хувьд хамгийн сайн бодис гэж үнэлсэн байна. Иймээс бид умайн салстын өмөнгийн үед ИНБ-ийг ашиглан аарцгийн тунгалагийн булчирхайд үнэлэлт өгөх зорилгоор уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Умайн салстын өмөнгийн үед аарцаг, хэвлийн гол судас дагуух тунгалагийн булчирхай дахь үсэрхийлэлийг индоцианин ногоон бодисоор илрүүлэх флуоресцент аргын үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Бид 2021 оны 1 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд умайн салстын өмөнгийн эрт үе шат оноштой эмэгтэйтэйд ИНБ-ийг ашиглан гол судас дагуух болон аарцгийн тунгалагийн булчирхайг түүж ИНБ хэрэглэсэн болон хэрэглээгүй эмэгтэйчүүдийг хооронд нь харьцуулан судлав. Үр дүн: Бид судалгаанд 40 эмэгтэйг хамруулсан. Үүнээс ИНБ хэрэглэсэн 17 эмэгтэйд хэвлийн дурангийн мэс засал, 3 эмэгтэйд хэвлийн нээлттэй мэс засал хийсэн. ИНБ-ийг хэрэглэсэн 20 эмэгтэйн мэс заслын дараа түүсэн булчирхайн дундаж тоо 7.7 (5-15) ширхэг байсан ба тунгалагийн булчирхайн тодрол өгсөн нь 95% (19/20) байсан ба 1 тохиолдолд тунгалагийн булчирхайд тодрол өгөөгүй. Нийт ИНБ хэрэглэсэн эмэгтэйн 15% (3/20)-д тунгалагийн булчирхайнд үсэрхийлэлтэй байсан бөгөөд бүх тохиолдолд гол судас болон аарцгийн 2 талын тунгалагийн булчирхайнууд тодрол авч ногоорч харагдаж байсан. ИНБ-ийн хэвлийн гол судас болон аарцгийн 2 талын тунгалагийн булчирхайг тодорхойлох мэдрэг чанар нь 95%, хуурамч сөрөг хувь 5% байсан. ИНБ-ийг хэрэглэсэн 20 эмэгтэйн мэс заслын үргэлжлэх дундаж хугацаа 113.3 (90-140) минут байсан бол мэс заслын явцад алдсан цусны дундаж хэмжээ 142.5 (100-250) мл байсан. ИНБ-ийг хэрэглэсэн 15% (3/20)-д эмэгтэйд сүүжний хонхор-66.7%, ташааны гадар артери-33.3% нь өмөнгийн үсэрхийлэл илэрсэн. Дүгнэлт: Умайн салстын өмөнгийн үед ИНБ-ийг ашиглан хэвлийн гол судас болон аарцгийн 2 талын тунгалагийн булчирхайн байрлалыг бүрэн тодорхойлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
