Тамирчдын мөрний эргүүлэгч булчингуудын шөрмөсний үрэвслийн шалтгаант үйл ажиллагааны алдагдалд Жүдо бариа заслын үзүүлэх нөлөөг судаалсан дүн

Зохиогчид

  • Р.Чонцолдулам АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт бариа заслын тэнхим Зохиогч
  • М.Nishikido АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт бариа заслын тэнхим Зохиогч
  • Г.Мөнхзул АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасаг Зохиогч
  • Л.Ундрам АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлогын тэнхим Зохиогч
  • Б.Лагшмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт бариа заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Shoulder pain, Supraspinatus, Sports injury

Хураангуй

Үндэслэл: Мөрний эргүүлэгч булчингуудыг оролцуулсан нэгэн Мөрний өвдөлт хэвийн хөдөлгөөнийг удаан хугацаагаар хэт ачаалалтай гүйцэтгэх нь Далны хамрын тамирчдын мөрний үеэр өвдөх хам шинжийн шалтгаан болдог. МЭБдээд булчин ийн гэмтэл нь тоглогчийн карьерт чухал нөлөө үзүүлж, тамирчны Спортын гэмтэл өрсөлдөөнт спортод оролцох чадварыг хязгаарладаг. Мөрний өвдөлт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр спортын анагаах ухаанд хийгдсэн судалгаа манай улсад хараахан хийгдээгүй бөгөөд жүдо бариа заслыг түгээн дэлгэрүүлэх нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Тамирчдын мөрний өвдөлтөд жүдо бариа заслын өвдөлт намдаах, мөрний үений үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа тэмцээний түвшний, мөрний өвдөлттэй 13 тамирчдыг хамруулж санамсаргүй түүврийн аргаар эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт хувааж, эмчилгээг нийт 12 удаа хийсэн. Эмчилгээний бүлэгт жүдо бариа засал, хяналтын бүлэгт дасгал хөдөлгөөн хийлгэсэн. Оношийг хэт авайн оношилгооны аппаратаар баталгаажуулж далны хамрын дээд булчингийн шөрмөсний зузааныг хэмжсэн. Үнэлгээг өвдөлтийн эрч, хөдөлгөөний далайцыг тооцож хийсэн. Статистик боловсруулалтыг параметрик бус аргаар хийсэн. Үр дүн: Судалгаанд тамирчдын дундаж нас 19±4.6 жил, хүйсийн байдлаар авч үзвэл 54% нь эмэгтэйчүүд, 46% нь эрэгтэйчүүд байв. Тамирчдын 85% нь баруун гар давамгай, 15% нь зүүн гар давамгай байснаас 62% нь давамгай талын мөр өвддөг, 38% нь давамгай бус талын мөр өвддөг. Эмчилгээний бүлэгт өвдөлтийн эрч эмчилгээний өмнө 44.3±8.3 мм байснаас 11.6±6.1 мм (p=0.002) болж буурсан, далны хамрын дээд булчингийн шөрмөсний зузаан өмнө нь 0.61±0.05 мм байсан бол дараа нь 0.54±0.06 мм (p=0.002) болж багассан. Хяналтын бүлгийн өвдөлт 53.4±9.5 мм байснаас 10.4±5.4 мм (p=0.001) болж буурсан, далны хамрын дээд булчингийн шөрмөсний зузаан 0.70±0.09 мм байснаас 0.64±0.1 мм (p=0.001) болж багассан. Хоёр бүлгийг харьцуулахад эмчилгээний бүлгийн үзүүлэлт статистик магадлал бүхий (p=0.005) илүү байсан. Эмчилгээний болон хяналтын бүлэгт мөрний нугалах, тэнийлгэх, холдуулах, ойртуулах хөдөлгөөн эмчилгээний дараа тус тус нэмэгдсэн бөгөөд хоёр бүлгийг харьцуулахад эмчилгээний бүлгийн үр дүн хяналтын бүлгээс статистик магадлал бүхий (p=0.005) илүү байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан тамирчдын далны хамрын дээд булчингийн шөрмөсний зузаан багассан нь үрэвсэл намдаж байгааг илтгэж байна. Мөн судалгаанд хамрагдагсдын үений далайц хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү сайжирсан нь жүдо бариа заслын үр дүн давамгай байгааг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лагшмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл