Оюутан, төгсөгч, ажил олгогч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бакалаврын хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамжийн үнэлгээ
Түлхүүр үг:
Graduate skills, Training, Satisfaction, Student and knowledgeХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үйлдвэржилт нэмэгдэж Төгсөгчдийн ур ажлын байрны аюултай хүчин зүйлсээс шалтгаалсан осол, мэргэжлээс чадвар шалтгаалсан өвчнөөс ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг Сургалт хамгаалах зорилготой мэргэжилтний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Сэтгэл ханамж МУ-ын хэмжээнд үйлдвэрийн ослын тохиолдол 2020 оны байдлаар Оюутан 353 болж өмнөх оноос 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнтэй Мэдлэг холбоотой ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үйл ажиллагааг суралцагч, төгсөгч, ажил олгогч нарын сэтгэл ханамжийг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгаанд АШУҮИС-ийн НЭМС-ийн ХАБЭА-ын бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа I-IV-р дамжааны нийт 35 оюутан, 2021 оны ХАБЭА-ын бакалаврын хөтөлбөрөөр суралцаж төгссөн 11 төгсөгч, 12 удирдах албан тушаалтанг хамруулав. Судалгаанд сэтгэл ханамжийг үнэлэх Ликертийн үнэлгээг ашиглав. Судалгааны статистик боловсруулалтыг Microsoft OfÏce Excel программд оруулан, SPSS 22 программд хөрвүүлж нарийвчилсан дүн шинжилгээг хийж гүйцэтгэв. Үр дүн: Сургалтын орчин, чанар, сэтгэл ханамжийг үнэлэх зорилгоор ХАБЭА-н мэргэжлээр 1-ээс дээш улирал суралцаж буй 35 (87.5%) буюу 1 дүгээр дамжааны 28.5% (n=10), 2 дугаар дамжааны 11.4% (n=4), 3 дугаар дамжааны 5.7% (n=2), 4 дүгээр дамжааны 54.2% (n=19) суралцаж буй оюутнуудыг хамруулсан. ХАБЭА-н хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын сэтгэл ханамжийг судлахад хамгийн их оноо өгсөн хичээлийн хөтөлбөрүүд нь агуулгын хувьд сургалтаар бүрэн эзэмшсэн байдалд 4.21 оноо, багшийн арга зүйд 4.09 оноо, оюутны үнэлгээний арга бодитой, сургалтын орчны байдал сайн (өрөө лаборатори, багаж тоног төхөөрөмж) 3.87 оноо, тухайн хичээл нь дараагийн хичээлийн бэлтгэл болж чадсан эсэхэд 4.19 оноогоор үнэлсэн байна. ХАБЭА-н мэргэжлээр төгсөгч нарын сургалтын үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс харахад оюутны сургалтын ачаалал тохиромжтой эсэхэд өгсөн үнэлгээ 4.63 оноо, багш нарын заах арга зүй сайн буюу 4.36 оноо, сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвар бодитой, шударга үнэлэгдсэн эсэхэд 4.09 оноо, сургалтын зохион байгуулалт сайн буюу 4.09 оноо, сургалт үр дүнтэй сайн гэдэгт 4 оноог тус тус өгөн дунджаас дээгүүр буюу сайнд ойрхон үнэлсэн байна. Дүгнэлт: Суралцаж буй оюутан, төгсөгч, ажил олгогч нарын ХАБЭА бакалаврын сургалтын хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамжийг тодорхойлсон дүнгээс харахад уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай төдийгүй сэтгэл ханамжтайг байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
