Монгол хүүхдийн хамар уруулын өнцгийг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Гажиг засал, Гавлын хажуугийн рентген зураг, Өнцгийн хэмжилтХураангуй
Үндэслэл: Монгол улсад хүүхдийн эрүү нүүрний гажгийн тархалт болон эмчилгээний хэрэгцээ их байгаа нь оношилгоо, эмчилгээний арга, техникийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Монгол хүүхдийн нүүрний төрхийн хэвийн дундаж хэмжээ, тэр дундаа хамар уруулын өнцгийн үзүүлэлтийг тодруулснаар, нүүр амны гажиг, согог засал, нөхөн сэргээх мэс заслын оношилгоо, эмчилгээнд төдийгүй хүн судлал, шүүх эмнэлэг, эргономик, хиймэл оюун ухааны салбарт чухал баримт болох юм. Хамар уруулын өнцөг нь нүүрний төрхийг илтгэх гоо сайхны нэгэн хэмжигдэхүүн бөгөөд хэвийн үзүүлэлтэй харьцуулснаар оношилгоо хийх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, явцын үр дүнг хянах, харьцуулах боломжийг олгоно. Зорилго: Бид Монгол хүүхдийн хамар уруулын өнцгийг толгойн хажуугийн рентген зураг дээр судалж, хэвийн дундаж үзүүлэлтийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар “Монгол хүүхдийн эрүү нүүрний морфологийн өсөлт хөгжилт ба эрүү нүүрний гажиг үүсэх хүчин зүйлийг хэлэлцэх нь” сэдэвт судалгааны ажлын төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 33, 67 дугаар дунд сургуульд суралцагч 6-15 настай харьцангуй эрүүл 541 (228 эрэгтэй, 313 эмэгтэй) хүүхдийн 2013-аас 2015 онд цугларсан материалд тулгуурлан толгойн хажуугийн рентген зураг дээр хамар уруулын өнцгийг судалж үзүүлэлтийг тодруулахдаа хүүхдийн өсөлт хөгжлийн онцлогийг харгалзан тооцоолж, хүзүүний ясны хөгжлийн ангиллыг баримтлав. Дүгнэлт: Монгол хүүхдийн хамар уруулын өнцөг нас ахих тусам багасдаг байна. Хүйс хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Эрдэнэбулган, Г.Ганжаргал, Б.Амарсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
