Монгол хүмүүст тохиолдох цустасалдах харвалтын үед бүлэн уусгах эмчилгээний үр дүнг судалсан нь

Зохиогчид

  • Г.Байгалмаа АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим , ШУГТЭ, Харвалтын тасаг Зохиогч
  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Чимэглхам АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Г.Цагаанхүү АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Cerebral infarction, Thrombolysis, Outcome, Recombinant tissue plasminogen activator ‑

Хураангуй

Үндэслэл: Цустасалдах харвалтын (ЦТХ) цочмог үед эмнэлзүйн Тархины шигдээс шинж тэмдэг эхэлснээс хойш 4.5 цагийн дотор хэрэглэхийг зөвлөж Тромболиз буй эмчилгээний арга бол тархины цусан гүйдлийг хурдан сэргээх, Тавилан хагас ишемийн хүрээ өргөсөхөөс хамгаалахад рекомбинант эдийн Рекомбинант эдийн плазминоген идэвхжүүлэгчийг (РЭПИ) вен судсаар тарьж хэрэглэх – плазминоген бүлэн уусгах эмчилгээ (БУЭ) бөгөөд үүний үр дүнгийн талаарх судалгаа идэвхжүүлэгч Монголд нарийвлан хийгдээгүй байна. Зорилго: ЦТХ-ын шинж тэмдэг эхэлснээс 4.5 цагийн дотор Монгол хүмүүст бүлэн уусгах бэлдмэлийг (алтеплазе) вен судсаар тарьж, уг эмчилгээний аюулгүй байдал, үр дүнг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан ретроспектив ажиглалтын судалгааны аргаар ШУГТЭ-ийн харвалтын тасагт ЦТХ-ын улмаас 20132023 онуудад БУЭ хийлгэсэн нийт 105 өвчтөний үндсэн үзүүлэлт, Америкийн Эрүүл мэнд, Харвалтын үндэсний хүрээлэнгийн шалгуур (NIHSS), лабораторийн хийгээд дүрст шинжилгээний үзүүлэлтийг ашиглан дүн шинжилгээ хийв. БУЭ-ний эмнэлзүйн үр дүнг 3 сарын хугацаанд мэдрэлийн алдагдсан үйл-ажиллагааны сэргэлт “Сайн”, “Муу” гэсэн шалгуураар (Рэнкин оноо 0-2 vs 3-6) болон эмнэлэгт хэвтсэн хугацааны нас баралтын үзүүлэлтээр тогтоосон. ЦТХ-ын хүндрэлийг БУЭ-ний аюулгүйн хэрэгжилтийн протоколоор тодорхойлов. Ложистик регрессийн загварыг ашиглан, БУЭ болон алдагдсан үйл-ажиллагааны сэргэлт хоорондын хамаарлыг үнэлэв. Үр дүн: ЦТХ-ын шинж тэмдэг илэрснээс хойш БУЭ эхэлсэн дундаж хугацаа 203.78±44.15 мин байв (хэлбэлзэл 77-286 мин). ЦТХ-ын 3 сарын хяналтын хугацаанд 58 өвчтөнд (55.2%) “Сайн” үр дүн, 47 өвчтөнд (44.8%) “Муу” үр дүн гарсан бол нас баралт 19 тохиолдолд (18.1%) бүртгэгдэв. БУЭний “Сайн” үр дүнг таамаглах хүчин зүйлcэд нас <65 (p=0.038), NIHSS оноо <15 (p<0.001), жижиг судасны бөглөрөл (р<0.001), зүрхний гаралтай тромбоэмболи (p=0.019) тогтоогдсон бол эмнэлэгт хэвтэх үеийн NIHSS оноо >15 (OR 7.573, 95% CI 2.526-22.710, p<0.001), том артерийн тромбоз (OR 15.365, 95% CI 3.548-66.517, p< 0.001); ДРАГОН оноо >5 (дунд артерийн тодрол, ахимаг нас, эмнэлэгт хэвтэх үеийн глюкозийн түвшин, NIHSS оноо, харвалтын шинж илэрснээс БУЭ хүртэлх хугацааны нийлбэр оноо) (OR 5.228, 95% CI, 5.447-16.845, p<0.001) байх зэрэг нь “Муу” үр дүнг таамаглах бие даасан хүчин зүйлс болох нь тогтоогдов. Дүгнэлт: ЦТХ-ын хөнгөнөөс дунд зэрэгтэй, жижиг судасны бөглөрөл, зүрхний гаралтай тромбоэмболийн дэдхэв бүхий харьцангуй залуу (<65 нас) Монгол хүмүүст рекомбинант эдийн плазминоген идэвхжүүлэгч үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Чимэглхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл